40 САЯ ХҮНИЙ ГОРЬДЛОГО

 

Хорт хавдрыг эмчилж байсан, харин ДОХ-ыг эмчилж эдгэрүүлжээ. Чөмөг шилжүүлэн суулгаснаар  Хүний дархлал хомсдлын вирусийг (ХДХВ) эмчилж эдгэрүүлсэн  түүхэн дэх хоёр дахь тохиолдлын тухай британийн эмч нар мэдээлсэн байна. Эмчлүүлэгч 15 жилийн өмнө энэ өвчнөөр өвчилсөн бөгөөд дараа нь бас хорт хавдпартай болжээ. Тэгэхэд тэр Хүний дархлал хомсдлын вирусийн дархлаатай донороос үүдэл эс шилжүүлэн суулгуулахаар  шийдсэн байна. 

 

Хүний дархлал хомисдлын вирусээс салсан эмчлүүлэгчийн нэрийг одоогоор зарлахгүй байна. Энэ эрэгтэй 2003 онд вирусийн халдвар авч, дараа нь бас цусны хорт хавдартай болжээ.  Гурван жилийн өмнө британийн  тэргүүлэх  их сургуулиудын хэсэг эрдэмтэн  туршилт хийхээр шийдсэн байна.  Генүүдийн нэг нь туйлын ховор өөрчлөлттэйгээс  Хүний дархлал хомсдлын вирусийн нөлөөг тэсвэрлэх чадварыг ихэсгэдэг  тийм донороос авсан чөмөгний үүдэл эсийг  энэ эмчлүүлэгчид  шилжүүлэн суулгажээ. 

 

 

“Тэр  эмчлэхэд туйлын хэцүү дөрөв дэх шатны хорт хавдартай байсан юм.  Ийм үед бид эмчлүүлэгчийн өөрийнх нь эсийг ашиглан, шилжүүлэн суулгах мэс засал хийдэг.  Тийнхүү  бид донорын эс хайхад хүрсэн юм.  Тэгээд дэлхийд ердөө хэдхэн тохирох донор олсон” гэж цусны хавдар судлаач Иен Габриэль ярьсан байна.

 

Үр дүн үнэхээр гайхалтай болж, мэс заслаас хойш бүр нэг жилийн дараа эмчлүүлэгчийн вирус алга болжээ

 

 “Нэгэнт 18 сар өнгөрлөө. Энэ бол хангалттай урт хугацаа гэдэгт бид итгэлтэй байгаа.  Гэвч бүрэн эмчилж эдгэрүүлсэн гэж хэлэхэд арай эртдэнэ.  Эмчилгээ нэлээд эрсдэлтэй бөгөөд  эмчлүүлэгч эмнэлэгт  бас хэдэн долоо хоног байх хэрэгтэй” гэж ХДХВ-ийн мэргэжилтэн, профессор  Равиндра Гупта хэлсэн байна.

 

ХДХВ-ийг бүрэн эмчилж эдгэрүүлсэн ганцхан тохиолдол л одоо дэлхийд тодорхой байгаа билээ. 2008 онд Берлинд америкийн Тимоти Браун гэдэг хүнд яг ийм мэс засал хийсэн юм.

 

Лондоны туршилт   өмнө нь Берлинд  хийсэн мэс заслын үр дүнг нотлож байна. Одоо генийн шинэ эмчилгээ бий болгох хэрэгтэй гэж эрдэмтэд үзэж байна. 

 

Вакцин бий болгох нь судалгааны бас нэг чиглэл юм.  ХДХВ-ийн халдварыг эмчлэхэд зориулсан одоогийн эм бэлдмэлүүд нь  халдварыг хараахан бүрэн эмчилж чадахгүй байгаа юм. 

 

ДОХ-ын вирус цар дэгдэлтийн шинжтэй байгаа тухай эрдэмтэд ярьж байна. Одоо дэлхийд ХДХВ-ийн халдвар авсан 40 сая орчим хүн байгаа юм. 

 

Тиймээс Лондонд амжилттай туршилт хийсэн нь  нэг эмчлүүлэгчийн амь насыг аварсанаараа чухал төдийгүй,  энэ нь бусад олон мянган хүнд горьдлого төрүүлж буйгаараа үнэлж баршгүй юм. 

 

С.Инда

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen