Лицензийн шалгалтыг смарт төхөөрөмжөөр авдаг болно

Лицензийн шалгалтыг смарт төхөөрөмжөөр авдаг болно

 

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөр БНСУ-ын NSDevil компаний удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Эрүүл мэндийн яамнаас Төрийн нарий бичгийн дарга Б.Бямбадорж, Эрүүл мэндийн цахим мэдээллийн хэлтсийн дарга М.Батбилэг нар байлцлаа.

Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авч байж иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх эрхтэй болдог.   Дэлхийн олон оронд энэхүү зөвшөөрлийн шалгалтыг  UBT буюу смарт төхөөрөмжид суурилсан шалгалтын програм хангамж ашигладаг. Уг төхөөрөмжийг БНСУ-ын томоохон  анагаах ухааны боловсрол олгодог их, дээд сургуулиуд сургалт, шалгалтандаа ашиглахаас гадна эмч, мэргэжилтнүүдийн Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтыг  авдаг юм байна. Төхөөрөмж дээр суурилуулсан програм хангамжаар зүрхний цохилт, уушигний чимээ болон ЭХО, MRI зэрэг  зураг, дүрсийг харах,   өвчний түүх үүсгэн асуулт бэлтгэх зэргээр нэмэлт мэдээлэл, хичээлүүд оруулан ашиглах  өргөн боломжтой аж.

Уулзалтаар цаашид Эрүүл мэндийн хөгжлийн төв, БНСУ-ын эрүүл мэндийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтын програм хангамж хөгжүүлэгч  NSDevil байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд  мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтын хууль эрх зүйн орчинд үнэн зөв, шударга авахад хамтран ажиллах өргөн боломж байгааг онцлов.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen