Зүүнбаянд ЗХЖШ-аас ажлын хэсэг гарч ажиллаж байна

Дорноговь аймгийн Зүүнбаян дахь хурандаа Д.Өлзийбаяр захирагчтай Зэвсэгт хүчний 336 дугаар ангид 19 настай цэрэг амиа алдсан хэрэг гарсан. 

Уг цэргийн ангид алба хааж байсан 19 настай цэрэг амиа алдсан харамсалтай хэрэг гараад байгаа. Хэргийн газар дээр ЗХЖШ-аас ажлын хэсэг гарч ажиллаж байгаа юм байна. Мөн “Цагдаагийн байгууллагынхан ажиллаж байна. Эцсийн дүгнэлт хараахан гараагүй байна. Буруутай албан тушаалтанд хариуцлага тооцох болно.” гэдгийг БХЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.

Мөн талийгаач цэргийн биед үүссэн хөхрөлтийн зураг нийгмийн сүлжээнд тархаад буй.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “Цогцост хүүрийн толбо гэдэг зүйл үүссэн.Хүн нас барсны дараа цусны эргэлт байхгүй болж, дээш харуулж хэвтүүлэхэд доошоо буюу нуруу руу нь цус юүлэгддэг" гэсэн тайлбар өгчээ. 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen