Хүүхнүүд ер нь л уурладаг ш дээ

Хүүхнүүд ер нь л уурладаг ш дээ

 

Өглөө уурлана, өдөр юм идэхгүй бол уурлана, орой ядарвал уурлана. 
Их явбал ядраад уурлана, бага явбал гэрийн буг боллоо гээд уурлана. 
Жингээ үзэж нэг уурлана, жижигдсэн хувцсаа өмсөж нэг уурлана. 
Юм нь ирэхээр уурлана, ирэхгүй бол бүүр уурлана. 
Утсаар ярьвал ярьлаа гэж уурлана. Ярихгүй бол ярьсангүй гэж уурлана.
Жирийн үедээ ч уурлана. Жиргүй үед бүүр уурлана. 
Уурлуулахгүй болуул уйдаад уурлана,
Бүүр уурлах юмгүй бол буруу сонсоод чи яаг тэгсэн шдээ гээд уурлана.
Дуугай байвал дуугарсангүй гээд уурлана дуугархаар дуугүй өнгөрөөчиж болохгүй юү гээд уурлана ер нь энэ хүүхнүүд төрөхдөө л уурлахын бакалавраар төгссөн байхаа тэ. 
Заримдаа яасан юм болдоо гээд бодоод бодоод ухаан хүрдэггүй шдээ, гэнэт уурлана яасан бэ гэхээр эртээд уурлуулаа биздээ чи гээд уураа санаж уурлана аймаар сонин. 
Агшаад би яасийн гэхээр юу яасийн юу яасийн гээд яасныг минь ч хэлэхгүй уурлана. 
Ашгүй хүү маань том болоод тал уурыг нь өөр дээрээ авч байна гэсэн ч нэр ороостой буруу бүхэнд аавыгаа дуурайсан гээд л уурлана. 
Авдар савнаас ч юмаа олохгүй холд хамаг юм буулгачихлаа гээд уурлана дуугүй л байсан нь дээр, 
TB ний урдуур битгий сүүтэгнээд бай тойроод гар гээд уурлана, оройхон ирээд яаснаа хэлэх гэхээр ДУУГАЙ...юм сонсож байна гээд уурлана эсвэл ярих юм байхгүй байхад яриач гээд уурлана.
Зүгээр дээшээ хараад унт хажуугаараа унтахаар чинь хөнжил майхан болоод салхи ороод байна ч гэх шиг эсвэл битгий хөдлөөд бай чамайг хөдлөхөөр би дээшээ шидэгдээд сэрээд байна ч гэх шиг тэгэх тусам цаанаасаа хөдөлмөөр байгаа юм чинь яахын тэ өөрөө босохоороо хөл гар дээр май май тохойлдож өвдөглөж босно аймаар ууртай . 
Баахан үглэж үглэж уурлачихаад чамд хэлэх үг алга гэдгийн аягүй сонин, ээ дээ иргэний үнэмлэхийн нэрээр дуудвал ч том аюул шүү бурхан минь хэхэ.
Уурлаж хүндлэн хайрлана.
Уурлаж дэмжин туслана.
Уурлаж инээн жаргана. 
Уурлаж бүхнийг удирдана ооё гэхдээ л нэг л сайхан хичнээн уурласан ч цайныхаа дээжийг 2 гараараа хүндлээд л өгнө тэдний маань сэтгэл зүрх бидний л төлөө юм даа. Хамгийн шилдэг арга бол үг дуугүй бууж өгөх тэгсэн ч бас л уурлана дуусахгүй за энэ бүхнийг тэсвэл хамгийн сайн эр гэж өөрийгөө бод манайд ч бас байна тэд яаг адилхан. 
Энэ зурган дээрхи залуу шиг хааяа сонсож байгаа царайтай шаал өөр юм бодох нь дээр байдаг юм. 
Мэднээ та нарыг харин ч би уургүй шүү гээд уурладаг шдээ.
За тэгээд хэзээ би уурласан юм гээд уурлаваа та нар хэхэ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen