Эмгүйгээр ханиад томууг эдгээх 24 зөвлөгөө

Өвлийн улиралд хүний биеийн  дархлаа суларч хүмүүс ханиаданд нэрвэгдэх нь элбэг болдог. Дөнгөж ханиад хүрэх үед хамар хоолой сэрвэгнэх, битүүрэх, шархирах, нус гоожих шинж тэмдэг илэрнэ. Эм тариа, эмч гэлгүйгээр хамгийн энгийн аргаар гэрийн нөхцөлд ханиадаа эмчлэх 24 зөвлөгөөг хүргэж байна.

7ecuftgt9pmaskfej37nd5m281_b

1. Ханиадны эхний шинж тэмдэг илрэнгүүт ядаж ганц өдөр гэртээ өнжиж хагас хэвтрийн дэглэм баримтлахыг хичээх нь зүйтэй. Өвчний эхний үед бие организмд амар тайван байдал чухал, тиймээс болж өгвөл сайтар унтаж амрах хэрэгтэй.

2. Ханиадыг эмчлэхэд бүлээн шингэн зүйл их хэмжээгээр уух хэрэгтэй. Энэ нь зөгийн бал юмуу нимбэгтэй цай, аньсны шүүс байвал зүгээр. /Жич зөгийн балыг 40 0 -аас доош хэмтэй бүлээн усанд найруулна

3. Хамраа давсны уусмалаар угаах. Цайны халбагаар тал давсыг нэг аяга буцалсан бүлээн усанд уусгаад 3-4 удаа хамартаа соруулж зайлна.

4. Халуун устай онгоцонд орох ч тустай. Гэхдээ ханиад дөнгөж эхэлж байгаа үед, тэгээд халуунгүй үед гэдгийг бүү март.

5. Өрөө тасалгаандаа заавал агаар оруул. Ханиад хүрсэн үед цэвэр агаар маш чухал. Агааржуулах үедээ түр өөр өрөөнд орохыг зөвлөе.

6. Зөв хоолло. Ханиад хүрсэн үед тахиа болон загасны шөл, шинэхэн жимс, ногоо идэх нь тустай. Хэрвээ таны хоолой хөндүүрлээд юм залгихад хүндрэлтэй байгаа бол жимс ногооны шинэхэн шүүс уугаарай.

7. Ханиадтай хийх тэмцэлд С амин дэмийн хэрэгцээ ихэсдэг тул түүгээр баялаг хоол хүнс хэрэглээрэй. Жүрж, нимбэг зэрэг жимсэнд энэ амин дэм их хэмжээгээр агуулагддаг. Ханиадтай тэмцэх үед В бүлгийн амин дэмийн хэрэгцээ ч ихэсдэг. Тэдгээр нь бүх төрлийн самранд ихээр агуулагддаг.
Биеийн дархлаагаа сайжруулах төрөл бүрийн арга хэрэглэх /биеийн тамираар хичээллэх, Халуун аарц, сүү, аньс, чацарганы жүүс буцалгаж уух. Витамин С хэрэглэх, Сармистай шөл уух, утлага хийх, халуун ванн болон саунд суух/

8. Зуун настын уусмалаас 3-5 дуслыг хамрын нүхэнд ээлжлэн дусааж, массаж хийсний дараагаар нусаа нийж, цэвэрлэх ба өдөрт 4-5 цагийн зайтай , 5-7 хоног дусаана.

9. Гаатай тос: Даарсан үедээ гаатай тосыг  хөмсөгний дээд талд, чамархай болон хамартаа түрхэнэ. Гавар болон гаатай тосны алийг ч хэрэглэж болно.

10. Даарсан үедээ хагас аяга халуун усанд 5 дусал иод хийж, сайтар хутгаад ууна.

11. Мөн иодийг  шууд хамрын нүхээр ээлжлэн үнэрлэж болно.

12. Улаан манжинг чанаж,  шүүсийг нь халуун  ууна.

13. Архаг ханиадны үед шар будааг буцалган бүлээн шүүсээр нь хамрыг зайлж угаана.

14. Стакан халуун усанд 4 гр сод, 5 дусал иод хийж  хутгаад ам, хамрыг зайлна.

15. Орос маягийн саун бол маш их хөлс ялгаруулдаг бөгөөд халуун баннад улаан лууванг үрж бага зэрэг зөгийн бал, давстай хольж хийнэ.

16. Стакан  халуун усанд 1 цайны халбага далайн давс хийж хамрын нүхийг зайлж угаана.

17. Чацарганытос 30 гр, календулынуусмал 20 гр, какао 15 гр, зөгийн бал10 гр, зөгийн лав 5 гр хольж сайтар хутгана. Бэлдсэн бэлдэцнээсээ давуунд шингээж 20 минутын турш хамартаа бигнүүр хийнэ.

18. 250 мл усанд  эвкалиптийн уусмалаас 10 гр, зефир 20 гр-ийг  хийж буцалган, өдөрт 2-3  удаа хамрыг зайл

19. Чацарганыг нухаж сайн няцлаад 200 гр усанд 10гр-ыг хийж 30 минут буцалгана. Үүнийг хоолны халбагаар өдөрт гурван удаа уугаарай. Цагаан гааны буцалсан шүүсийг мөн ууж болно. Том хүн таван ширхэг янлуйг 150 гр усанд [cold-and-flu] хийж 2-3 минут буцалгаад бүлээнээр уувал хий ханиалга дарагдана.

20. Урьдчилан сэргийлэхийн тулд гарын ариун цэврийг сахих, нус цэрээ ил задгай хаяхгүй, халдвартай хүнээс зайлсхийх, бохир, хүйтэн агаар шууд амьсгалахгүй, даарахгүй, хувцас, гэр байр, ажлын газрын дулааныг тохируулах хэрэгтэй.

19. Үгдэрсэн архаг ханиаданд цээжин биеийг нь ар өвөр талаас нь хуурай цэмбэн алчуураар улайтал нь үрж зvлгээд дараа нь шар тос түрхэж шингэтэл иллэг хийнэ. Шар тосны оронд гахайн дотор өөх хэрэглэж болно. Ингэж үрж тосолсноор цэр ховхор ч эдгэрэх явц тvргэснэ. Бас тарвага баавгайн өөхийг ч түрхдэг.

20. Сонгины толгой арван ширхэг, сармис нэг булцууг авч жижиглэн хэрчээд сүүнд хийж хөөсөртөл буцалгаад зөгийн балтай хольж уухад тустай. Өдөрт цайны халбагаар 1 цагийн зайтай ууна.

21.  Хий ханиадыг эмчлэхийн тулд сонгиныг сармистай хольж жижиглэж хэрчээд, тvvхий сүүнд хийгээд зөөлөртөл буцалгана. Дараа нь бага зэрэг гаатай ургамал, зөгийн бал нэмж хийнэ. Бэлдмэлээсээ цаг тутам нэг халбага ууна.

22.  Ханиад 500 гр сүүг бага зэрэг халааж дотор нь шинэхэн өндөг нэгийг хагалж хийгээд хутгана. Дээрээс нь цайны халбага зөгийн бал, хоёр цайны халбага цөцгийн тос нэмээд сайтар хутгаарай. Ингэж бэлтгэсэн сүүг орой унтахын өмнө ууна.

23. Чацаргана аарц сайн уух хэрэгтэй. Ер нь шингэн уух зүйл уух хэрэгтэй юм.

24. Мөн 1 гр аскорбины хүчлийг өглөөний цайны дараа уугаарай. Мөн дараагийн өдөр дараалан уух хэрэгтэй. Цагаа олж уусан бол ханиаднаас өөрийгөө хамгаалж чадна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen