Ханиадыг дарагч САРМИСТАЙ ХАР ЦАЙ

 Ханиадыг дарагч САРМИСТАЙ ХАР ЦАЙ

  Хамар битүүрч, цэртэй ханиалгаж, толгой өвдөн, бие арзайж, дотор халуунтай явах ч хүсэх зүйл биш. 

Бүтэн хоёр долоо хоног элдэв аргаар ханиадтайгаа тэмцсэн боловч улам л муудаж байлаа. 

Антибиотик хэрэглэж үзсэн ч үр дүнгээ мөн л өгсөнгүй. Эцэст нь нэг л арга үр дүнгээ өглөө. Энэ бол ханиадны эсрэг хар цай. Энэ жорыг манай өвөө надад зааж өгсөн юм. 

Мөн бид энгийн ханиад болон улирлын чанартай томууг ялгаж салгах хэрэгтэй. 

Томуу нь ихэвчлэн вирус үүсгэгчтэй. Тиймээс антибиотикт дарагдахгүй. Шинж тэмдэг нь ханиадтай мөн төстэй. Гэхдээ арай хүнд хэлбэрийн байдаг. 

Тухайлбал: халуурч, толгой, үе мөч, булчин өвдөн, бөөлжис цутгаж, гүйлгэж ч магадгүй. Мөн ханиадыг бодвол зовиур нь 10 болон түүнээс дээш хоног үргэлжилж болдог. 

Тиймээс дархлаагаа дэмжиж, унтаж амрах нь хамгийн сайн эмчилгээ болно. Хэрэв та ханиад томуунаас болж зовж шаналж байвал энэ аргыг туршаад үзээрэй. 

Сармис-Байгалийн бактери устгагч. Төрөл бүрийн өвчний үед хэрэглэж болдог. 

Сонгино-Амьсгалын замыг чөлөөлөх ханиад, томууны эсрэг маш сайн зэвсэг. 

Цагаан гаа-Толгой өвдөх, халуурах, дотор муухай оргиход үр дүнтэй. 

Нимбэг-Витамин C -гээр баялаг, дархлааг дэмжинэ. 

Зөгийн бал-Амьсгалыг уужруулж дархлааг дэмжинэ 

Сармистай хар цайг хийх арга

1. Хар цайгаа 5-10 мин буцалгана

2. Одоо дээрээс нь хальстай 2 хумс сармис , сонгины хальс мөн бага зэрэг цагаан гаа хийж өгнө 

3. Цайгаа бэлэн болсны дараа сармис, сонгино, цайны шаараа шүүж аваад аягална. Ухаасаа өмнө дээрээс нь нэг хэрчим нимбэг, нэг халбага зөгийн бал хийгээд уугаарай. Өдөрт 3 удаа, 3 хоног уугаад үзээрэй. 

Харин жирэмсэн эмэгтэйд цагаан гаа, сармис зохимжгүй гэж үздэг учир уухыг хориглоно.


Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen