Японд гэр бүлээр нь хүйс тэмтэрсэн аймшигт хэрэг гарчээ
Мияазаки мужид нэгэн аймшигт хэрэг гарчээ. Тус мужийн Такачихо хотын иргэн 72 настай Ясуо Ихошигийн байшингаас гэрийн эзний болон өөр 3 эрэгтэй, 2 эмэгтэйн цогцос олдсон байна. Талийгаачийн хөршүүд түүнийг хэдэн өдөр харагдаагүй, гэрийнх нь утас руу залгасан ч авахгүй байсан учир цагдаагийн газарт дуудлага өгчээ. Цагдаагийн албан хаагчид Ясуо Ихоши, эхнэр 66 настай Михоко, 41 настай бэр Микико, 7 настай ач охин, 21 настай ач хүү болон 44 настай Фумиаки Мацуокиа нарын цогцсыг олсон гэж орон нутгийн хэвлэлээр дамжуулсан байна. Хохирогчид бүгд хутгалуулж нас барсан бөгөөд хэргийн газраас тэдний аминд хүрсэн зэвсгийг олоогүй аж. Харин долоо дахь цогцсыг хотын дундуур урсдаг Гокасэ голын гүүрэн дороос олсон нь Ясуо-гийн ууган хүү Масахиро Ихошигийнх байжээ.
Дэлхийн хамгийн аюулгүй, амгалан тайван улс хэмээн нэрлэгддэг Японы жуулчдын ихээр зорин очдог жижиг хотод ийм аймшигт хэрэг өмнө нь гарч байгаагүй гэнэ. Такачихо хотын цагдаагийн алба гэмт хэрэгтнийг эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлжээ.