АНУ-ЫН ЦАГДААГИЙНХАН 12 АЛЛАГА ҮЙЛДСЭН ЦУВРАЛ АЛУУРЧИНГ 40 ЖИЛИЙН ДАРАА БАРИВЧИЛЛАА

 

АНУ-ын цагдаа алба цуврал алуурчинг 40 жилийн дараа баривчилсан байна. Тодруулбал, Калифорни муж улсын хэмжээнд 12 аллага, 45 эрүүгийн гэмт хэрэгт сэжиглэгдэж байсан нэгэн аж. Уг цуврал аллагыг үйлдсэн 72 настай Жосеф Жеймс Де-Анжелог энэ сарын 25-нд тус улсын Сакраменто хотын цагдаагийнхан цуврал хүчирхийлэл, хүн амины хэргээр саатуулжээ. 

Уг хэрэг нь 1970-аад оны эхэн үед болсон бөгөөд АНУ-ын Сакраменто хотоос Лос-Анжелес хүртэл Калифорни муж даяар цуврал хүчирхийлэгч, алуурчин гарч ирснээр хүмүүсийг айдаст автуулаад байсан юм байна. Гэмт этгээд тухайн жилийн зургадугаар сарын 18-нд 23 настай эмэгтэйг унтлагын өрөөнд нь хоёр гарыг нь хүлж, хутга тулгаж хүчирхийлжээ. Хэрэгтнийг явсны дараа бүсгүй 911-т дуудлага өгснөөр анхны хохирогч нь гэнэ.

Үүнээс хойш 1986 оны тавдугаар сарын 3-нд АНУ-ын Калифорни мужид 18 настай Жанель Круз гэх охины эцэг, эх аяллаар явсан хойгуур охины амь насыг хөнөөжээ. Энэхүү хэргийн эзэн өнөөг хүртэл тодорхойгүй явсан ч Контра Коста дүүргийн мөрдөгч Пол Холс тэтгэвэртээ гарсан ч сайн дураараа хэргийг үргэлжлүүлэн мөрдсөөр цуврал алуурчныг илрүүлжээ.

Тэрбээр сураггүй алга болсон хүмүүс, хохирогчид болон тэдний гэр бүлийнхний нийт 800 мянга гаруй ДНК мэдээллийг цуглуулсны эцэст хэргийн эзэнг олсон байна.

24tsag.mn

http://www.24tsag.mn/a/161826

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen