Цэргийн баяраар нэгнийхээ аминд хүрсэн хэрэг гарчээ

 

Цэргийн баяраар нэгнийгээ зодон хүндээр бэртээж аминд нь хүрсэн харамсалтай хэрэг гарчээ.     Тодруулбал, СБД-13 хороонд "... тоотод нас барсан хүн байна” гэсэн мэдээлэл харьяа дүүргийн цагдаагийн газар иржээ. Дуудлагын мөрөөр шалгахад, СБД-13 хороонд суух Б /эр.26н/-гийн толгойн ард шархтай нас барсан хэргийг "...”-хамт диско бааранд шоудаж архидсан Сэлэнгэ аймаг харьяат Ч /эр.28н/ гэгч нь ширээний тавцан модоор цохиж амь насыг нь хохироожээ. Хэргийг харьяа дүүргийн цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа бөгөөд эд мөрийн баримтаар том ширээний тавцан, мод зэргийг хурааж авсан байна.
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen