13 НАСТАЙ ОХИНЫ АМИЙГ ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДҮҮДИЙГ ШҮҮНЭ

13 НАСТАЙ ОХИНЫ АМИЙГ ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДҮҮДИЙГ ШҮҮНЭ

 

Өнөөдөр 09.00 цагаас Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийг шүүх танхимд 13 настай охины амийг онц хэрцгий аргаар хөнөөсөн гэмт этгээдүүдийг шүүх хурал болно.

Хэргийг сануулбал, өнгөрсөн оны наймдугаар сард БЗД-ийн 21 дүгээр хороонд байрлах “Очир” төвийн зочид буудалд 13 настай охин М-ийг хууран мэхэлж дагуулж ороод улмаар хүчээр архи уулгаж, хүчирхийлж амийг нь хохироосон аймшигт хэрэг гарсан билээ. Тэгвэл жил гаруйн хугацаанд шийдэгдээгүй мөрдөн байцаалтад удаа дараа буцаж байсан энэхүү хавтаст хэргийг шүүх өнөөдөр хэлэлцэнэ.

Дашрамд дуулгахад, АЭХ-ноос энэ шүүх хуралтай холбогдуулан “Хүчирхийллийг хүчгүйдүүлье” нэртэй чимээгүй жагсаалыг төв талбайд зохион байгуулна.

О.Сайхан

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen