Идүүрийн сав томтой, идэш нь дийлддэггүй Б.Ундармаа өрөө төл!!!
УИХ-ын гишүүн Б.Ундармаа өөрийн эзэмшлийн Капитал банкаараа ЖДҮ-ээс 48 тэрбум төгрөгийн зээл аваад эргэн төлөөгүй. Гэтэл ЖДҮ-ээр зогсохгүй Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас бас л долоон тэрбум төгрөг авчээ. Уг долоон тэрбум төгрөгийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд өнгөрөгч 3-р сард төвлөрүүлэх ёстой байсан. Гэвч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг өгөөгүй байна.
Дээрх 7 тэрбум төгрөгийн 51 хувийг зориулалтийн буюу Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр жижиг зээл хэлбэрээр зарцуулсан. Харин үлдсэн 49 хувийг зориулалтын дагуу жижиг зээлд одоогоор гаргаагүй байгаа нь Сангийн яамны санхүүгийн шалгалтаар тогтоогджээ. Өөрөөр хэлбэл үлдсэн 49 хувь буюу 3.3 орчим тэрбум төгрөгийг хувьдаа завшсан, эсвэл өндөр хүүтэй зээлдүүлж мөнгө угаасан байх магадлалтай юм.
Мөн сангийн яамнаас тавьсан гэрээгээ дүгнүүлэх шаардлагыг хүлээж авахгүй байгаа нь но-той. Одоо Капитал банк улсад ЖДҮХС-ийн 48 тэрбумаас гадна ХЭДС-аас авсан 7.8 тэрбум төгрөгийг тус тус өртэй байна.
Б.Ундармаа 75-р тойргоос нэр дэвшиж сонгогчидтой уулзахдаа “тэтгэвэрт гарахад бид таны улс орондоо хийсэн бүтээснээ үнэлүүлж, амар амгалан амьдрах орчныг илүү сайжруулна.Тэтгэвэр тэтгэмжийг үе шаттайгаар нэмэгдүүлнэ.Ахмадуудаа тэтгэврийн зээлийн өрөнд оруулж байгаа бодлогыг өөрчилж, тэтгэврийн зээлийн хүүг бууруулна.Ахмадуудын мэдлэг, туршлагыг залуу үеийнхэнд өвлүүлэх зорилгоор ахмад зөвлөхажиллуулжАч санаххуулийг батлан хэрэгжүүлнэ.Эмнэлгийн үйлчилгээ, асаргаа, сувилгааг өргөжүүлнэ” гэхмэтчилэн ярьж явсан.
Гэвч ч бодит байдал дээр иргэдэд очих ёстой сангийн мөнгө, боломжийг энэ мэтчилэн хулгай хийсээр байгаа нь ёс зүйгүй үйлдэл юм.
Улс төрийн ёс зүйн хариуцлага хүлээж, иргэдээсээ уучлалт гуйн өдий хүртэл идсэн, хулгай хийсэн мөнгөө төлөөд шудрагаар УИХ-ын гишүүнийхээ суудлаас буух хэрэгтэй!