Б.Чойжилсүрэн, Б.Ундармаа нарыг зээл авсан хэргээр шалгаж байна

Б.Чойжилсүрэн, Б.Ундармаа нарыг зээл авсан хэргээр шалгаж байна

 

АТГ-аас УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Б.Ундармаа нарыг шалгаж эхэлжээ. Тэднийг Жижиг, дунд үйлдвэр /ЖДҮ/-ийг хөгжүүлэх сангаас өөрийн хамаарал бүхий компаниараа дамжуулж их хэмжээний зээл авсан гэх үндэслэлээр хэрэг бүртгэл нээж, шалгалтын ажиллагааг үргэлжүүлж байгаа аж.

Энэ талаар АТГ-аас тодруулахад "УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Б.Ундармаа нарыг "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ноос ирүүлсэн гомдлын дагуу шалгаж эхэлсэн" гэх мэдээллийг өглөө.

"Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ноос өчигдөр /2018.11.13/ мэдээлэл хийсэн юм. Тэд энэ үеэрээ “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас дамжуулан зээлдэгчийн үүрэг гүйцэтгэж байсан Капитал банк 2011, 2016 онд гэрээ байгуулан, иргэд болон аж ахуйн нэгжид зээл олгосон. Энэ зээлийн эргэн төлөлтөө хийгээгүй. Өнгөрсөн оны аравдугаар сард Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч, Хүнс хөдөө аж ахуйн сайдын үүрэг гүйцэтгэгч болон “Капитал” банкны хамтарсан гурвалсан гэрээ байгуулсан байна. Зээлийн гэрээний үлдэгдэл 28 тэрбум, 2018 оны гэрээний зээлийн үлдэгдэл 17 тэрбум. Энэ хоёр гэрээний хуримтлагдсан алданги хоёр тэрбум, нийлээд 48 тэрбум 447 сая төгрөгийн гэрээ байгуулсан байна" гэв.

Түүнчлэн "УИХ-ын гишүүн Б.Ундармаа “Капитал” банкны 99.98 хувийг эзэмшдэг. Гэтэл “Капитал” банкинд орж байгаа мөнгийг тус санд эргэж төлөөгүй. Өнгөрсөн долоо хоногт яг энэ асуудлаар АТГ-т хандсан. Тиймээс УИХ-ын гишүүн Б.Ундармаа ёс зүйн хариуцлага хүлээх үү, эрүүгийн хариуцлага хүлээх үү гэдэг нь АТГ-т хийгдэж буй шалгалтаар нотлогдох байх. Мөн УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн шалгуулахаар өгсөн” хэмээн мэдээлсэн билээ.

https://paparatsi.mn/n1t

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen