Далай лам: X Богд Монголд мэндэлчихсэн. Хүүхэд их жаахан байгаа

Далай лам: X Богд Монголд мэндэлчихсэн. Хүүхэд их жаахан байгааДээрхийн гэгээнтэн XIV Далай лам Данзанжамц эдгээр өдрүүдэд Гандантэгчилэн хийдийн урилгаар манай улсад айлчилж буй. Түүний айлчлалтай давхцуулан Далай багшийг X Богдыг тодруулахаар ирсэн гэх мэдээлэл цацагдсан. Тэгвэл эл мэдээлэлд Далай лам өнөө өглөө Их тэнгэр цогцолборт сэтгүүлчдэд хийсэн мэдээллийнхээ үеэр, "IX Богдыг таалал болохын өмнө таны дараа төрөл болох газар Монгол байна шүү гэж би айлтгасан юм. X Богдыг тодруулах нь миний үүрэг байж ирсэн. IX Богдын дараагийн дүр нь Монголд мэндэлчихсэн байгаа шинж тэмдэг илэрч байна. Одоогоор нарийн тодруулах үйл явц, мэдээллийг хэлэх боломжгүй. Хүүхэд их жаахан байгаа. Тэгэхээр том болохоор нь тодорхой хэлж болно" хэмээн онцоллоо.

Х.Онон

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen