ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгугийн айлчлал эхэллээ

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгугийн айлчлал эхэллээОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал С.Шойгу  өнөөдөр тусгай нислэгийн онгоцоор 08.15 цагт Улаанбаатарт газардлаа. Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын урилгаар  ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал С.Шойгугийн айлчлалд ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд тэргүүтэй таван генерал, 14 төлөөлөгч, 12 хэвлэлийн төлөөлөгчид багтжээ.

Энэ бол ОХУ-ын Батлан хамгаалахын сайд 10 жилийн дараа манай улсад айлчилж буй үйл явдал болж байна. 

Айлчлалын үеэр тэд хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, цэргийн хамтын ажиллагааны явц цаашдын чиглэлийн талаар хэлэлцээ хийж, хоёр улсын Батлан хамгаалахын яам хоорондын Цэргийн хамтын ажиллагаа хөгжүүлэх урт хугацааны хөтөлбөр дээр гарын үсэг зурна. 

Уг хөтөлбөрт батлан хамгаалах, зэвсэгт хүчний удирдлага, төрлийн цэргүүдийн болон цэргийн боловсрол, эрдэм шинжилгээ, эмнэлэг, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх чиглэлийг тодорхойлжээ. 

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал С.Шойгу болон төлөөлөгчдийг Батлан хамгаалах яамны дэд сайд Т.Дуламдорж болон Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга Д.Даваа нар угтаж авсан байна. Түүний айлчлал орой 17 цагт өндөрлөж, Батлан хамгаалах яамны сайд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга М.Энхболд нартай уулзсаны дараа БНХАУ-ыг зорих юм байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen