Батлан хамгаалах яамны дэргэд Дэд зөвлөл байгуулагдаж, анхны хуралдаанаа хийлээ
Монгол улсын Батлан хамгаалахын сайдын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/23 дугаар тушаалаар Батлан хамгаалах яамны дэргэд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үүрэг бүхий орон тооны бус Дэд зөвлөл байгуулагдлаа. Дэд зөвлөлийн бүрэлдэхүүн нь 8 хүнтэй:
Дэд зөвлөлийн дарга: БХЯ-ны ТНБ-ийн дарга, бригадын генерал Х.Батбилэг
Гишүүд: БХЯ-ны ТЗУГ-ын 3 мэргэжилтэн,
СБТГ-ын 1 мэргэжилтэн,
ХНХЯ-ны ХАХГ-ын 1 мэргэжилтэн,
ХНХЯ-ны харьяа Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн БХНОХ-ийн 1 мэргэжилтэн,
Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбооны Нийслэлийн Чингэлтэй дүүргийн салбар зөвлөлийн дарга Э.Алтантуяа нар ажиллахаар батлагдлаа.
Мөн дэд зөвлөлийн анхдугаар хуралдаан 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр болж доорх асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:
1. "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үүрэг бүхий орон тооны бус дэд зөвлөл”-ийг байгуулсан Батлан хамгаалахын сайдын тушаалтай танилцсан;
2. Батлан хамгаалах салбарын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус дэд зөвлөлийн 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийн зорилтуудыг хэлэлцэж, төлөвлөгөөг батлуулахаар шийдвэрлэлээ.