ЭРДЭНЭТЧҮҮДИЙН ИТГЭЛИЙГ ЗАРСАН "ЗЭС-ЭРДЭНИЙН ХУВЬ"...
Эрдэнэтчүүд 1000, 1000 төгрөгөөр хувьцаа худалдан авч "Зэс-Эрдэнийн хувь" хэмээх компани байгуулсан гэдэг. Ерөнхийдөө Эрдэнэтчүүдийн компани гэж ойлгогдож байвэ Гүйцэтгэх захирал аймгийн начин Алтанхуяг уйлж бахираад "Эрдэнэт үйлдвэрийн овоолгоос өгөхгүй бол амиа хорлоно. 30 мянган иргэдээ жагсаан Эрдэнэт үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулна" гэж сүрдүүлсэн.
Ингэж иргэдийн нөмөр нөөлгө итгэлийн хүчээр Алтанхуяг Эрдэнэт үйлдвэртэй гэрээ хэлцэл хийн овоолго ашиглах эрхтэй болсон. "Зэс-Эрдэнийн хувь" компани үйлдвэр байгуулах, жилд 7 тэрбумын татвар төлөх, 200 ажлын байр бий болгох дээрээ тулангуут Алтанхуяг "Зэс-Эрдэнийн хувь" компаниа "Бльюмон" компанид худалдахаар болжээ.
Нөгөө ард түмний мөрөөдөл, хувьцаа эзэмшигч нарын итгэлийг 8 тэрбум төгрөгөөр худалчихсан сураг байх юм. (Эрдэнэт үйлдвэр ард түмнээ бодоод ашиглах зөвшөөрлөө өгсөн гэдэг шигээ буцаан авч болно) Яг үнэндээ овоолго ашиглах эрхийг худалдаж авч байгаа хэрэг шүү дээ. 2010 оны хувьцаа овоолго ашиглах зөвшөөрөл, үйлдвэр барих сургаар өссөн нь мэдээж. "Ачит Эх", "Эрдмин" компаниуд шиг хэдэн зуун тэрбумын ашигтай ажиллаж Эрдэнэтчүүдийг орлоготой болгох бололцоотой байсан. Гэтэл өнөөдөр Алтанхуяг тэрбумтан шинж орчихсон үнэтэй хөөрөг барьж, бие хамгаалагч дагуулчихсан Эрдэнэтийнхэнд агсарч яваа дуулдах юм. Иргэдийн итгэл дээр суурилсан бизнес өөдлөн дэвждэг болохоос итгэл хулгайлсан, зарсан бизнес асуудал дагуулдаг юм шүү. "Өглөө" кино дээр Д.Сүхбаатар "Улсын хөрөнгө ингэж идэхгүй, ухаан чинь богино байна. Гар чи" гэдэг шиг Алтанхуяг дутуу л хараад байна даа. Өргүүлээд явсан тэрээр өшиглүүлэх болсон нь түүний харалган бодлоос үүдэлтэй.