Нэг нэгж хувьцаа 1000 төгрөгөөс 105 төгрөг болж буурчээ

Нэг нэгж хувьцаа 1000 төгрөгөөс 105 төгрөг болж буурчээ

 

"Зэс Эрдэнийн хувь” ХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурал болж байгаатай холбогдуулан эрх ашиг нь зөрчигдсөн хувь нийлүүлэгчид хэвлэлийн хурал хийлээ. 2010 онд үүсгэн байгуулагдсан тус компанийн 24500 хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг ноцтой зөрчигдөж байгаа учраас хувьцаа эзэмшигч 120 гаруй иргэдийг төлөөлөл дараах шаардлагуудыг тавьж байгаа юм.

 Нэг. "Зэс Эрдэнийн Хувь” ХК-ийн өмчлөлийг хууль бус аргаар Бльюмон ХХК-д шилжүүлж байгааг зогсоох.

"Зэс Эрдэнийн Хувь” ХК, Бльюмон Металс ХХК хоорондын хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны гэрээгээр Бльюмон Металс ХХК хүлээх үүрэг

Гэрээний 1.1-д Жилд 5000 тн кадотын зэс үйдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг барьж байгуулан ашиглалтанд оруулж ЗЭХ буюу 24500 хувь нийлүүлэгчдэд хүлээлгэн өгөх,

Гэрээний 1.2-т Үйлдвэрийн атттиглалтын байнгын үйл ажиллагааг хариуцах

Гэрээний 1.3-т Үйлдвэр ашиглалтанд орох хүртлэх хугацаанд ЗЭХ-ийн үйл ажиллагаанд шаардлагатай санхүүжилтээр хангах

Бльюмон Металс ХХК хүлээх хариуцлага

Гэрээний 3.2-т Бльюмон нь гэрээний үүргээ зөрчсөн буюу биелүүлээгүйн улмаас Төсөл хэрэгжих боломжгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд гүйцэтгэсэн ажлууд нь ЗЭХ-ийн өмчлөлд шилжих бөгөөд үүний төлөө ЗЭХ нь Бльюмон-д төлбөр төлөхгүй гэж заасан.

Гэтэл 5000 тн кадотын зэс үйдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг барьж байгуулан ашиглалтанд оруулахад үйлдвэрийн нийт өртөг нь Хувь нийлүүлэгчдийн хуралд зориулж гаргасан сонинд бичсэнээр 98450 сая евро буюу 286 тэрбум төгрөг болж байна.

Одоогоор хийгдсэн гэх ажил нь /сонинд бичсэнээр / 8,256.476.832.88 төгрөг байгаагийн 1.151.582.792.00 төгрөгийг зээлийн хүү гэжээ. Энэ хийсэн гэх ажил нь нийт хөрөнгө оруулалтын 3 хувь хүрэхгүй бөгөөд үүнийхээ 6.028.393.070 төгрөгийг өр хэмээн нэрлэж 57.413.267 ширхэг хувьцаа гаргаж байгаа нь гэрээний үүрэг хариуцлагаа зөрчин компанийн өмчлөлийг хууль бусаар Бльюмон ХХК-д шилжүүлж байна.

Тодруулбал: Бльюмон ХХК 6.028.393.070 төгрөгний хувьцаатай байгаа нь нийт хувьцааны 91 хувь болж өмчлөл энэ хувиар Бльюмон ХХК-д шилжиж

ЗЭХ ХК нь 586 сая төгрөгний хувьцаатай байгаа нь нийт хувьцааны 9 хувь болж байна

Хоёр. 24.500 хувь нийлүүлэгчдийн эзэмшиж байгаа хувьцааны нэрлэсэн үнэ 1000 төгрөг байсныг 105 төгрөг болгон нийт дүрмийн санг үндэслэлгүйгээр бууруулж байгааг зогсоох.

Компанийн эрх барих дээд байгууллага болох хувьцаа эзэмшигчдийн хурал 2013 онд хуралдаж нэгж хувьцааны нэрлэсэн үнийг 1000 төгрөгөөр тогтоосон байсныг "Ард капитал групп” гэх компаниар нэгж хувьцааны нэрлэсэн үнийг 105 төгрөг болгон бууруулж компанийн эрхэнд хууль бусаар халдаж байна гэж үзэж байна.

Гурав: Компанийн хэлбэрийг өөрчилж хаалттай хувьцаат компанийг Хязгаарлагдмал Хариуцлагатай компани болгохыг зогсоох.

ЗЭХ ХК нь Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны 10 сарын 05 ны өдрийн албан шаардлагын дагуу нээлттэй , хаалттай компани эсэх нь тодорхойгүй байхад компанийг хязгаарлагдмал хариуцлагтай компани болгох нь эрх зүйн хувьд ойлгомжгүй байгаа юм.

Дөрөв:Өрийг хувьцаагаар солихтой холбогдуулан 2016 оны 03 дугаар сарын 21 ны өдрийн 01 тоот тогтоолын 3,4,5 дугаар заалтуудыг хүчингүй болгосныг зогсоох шаардлагатай байна.

 
 
М.БААСАНДЭЛГЭР /ЗУУНЫ МЭДЭЭ/

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen