Улаан араатан-1

Улаан араатан-1Гевара хүүхдүүдийг хөнөөж, хүүхнүүдийг хүчирхийлдэг байсан төдийгүй өмхий үнэртүүлсэн нэгэн байжээ-

Эмч, идеалист үзэлтэн, сэхээтэн, яруу найрагч, гартаа зэвсэгт барин тулалдсан цэрэг, бурхнаас заяасан онцгой авьяастай эр гээд л 90 жилийн өмнө төрсөн Че Геварагийн тухай суртал ухуулгад дурдсан байдаг. Бослого дэгдээгч, хувьсгалчид түүний алдарт хөрөгтэй майк, кепка малгайг нь худалдан авч, ийнхүү дэлхий ертөнцийг өөрчилж болно гэж итгэж байлаа. Гэвч Че Геварагийн жинхэнэ дүр төрх дээрх тодорхойлолтаас эрс зөрдөг гэдгийг мэдэх хүн тун цөөн. Үнэн бодит Че Гевара бол эрх, тааварлахын аргагүй ааштай, харгис хатуу, цус урсгасан алуурчин, дээрэмчин, хөгжин цэцэглэж буй Кубыг концлагерь болгон хувиргасан гол зандалчин байсан юм.

Тэр гаднаас нь харахад 14 ч хүрээгүй хүүг босож зогсохыг тушааж байв. Энэ явдлаас хэдэн цагийн өмнө хүү Эргесто Че Геварагийн отрядуудын зандалчид эцгийг нь цаазлах гэхэд саад хийж байжээ. Хүү тэр үед "Алуурчид, алуурчид” хэмээн хашхиран уйлж байлаа. Тэгвэл одоо хүү өөрөө үхэх аюулын ирмэгт иржээ. Гэвч шийдвэр гүйцэтгэхээс өмнө хүү Геварагийн царай руу зоригтой гэгч нь ширтээд "Хэрвээ та нар намайг алах гэж байгаа бол намайг зогссоны дараа л хийгээрэй. Эр хүн зогсоогоороо үхдэг юм” хэмээн хашхирна.  Энэ үед уурсаж хилэгнэсэн Че арьсан гэрээсээ гар буугаа гарган ирж, хүүгийн дагзанд тулган гохыг нь даржээ. Энэхүү буудлагаас хүүгийн толгой цуурч унав.

Өмхий үнэртэй Че

Эрнесто Гевара баян газар эзэмшигчийн гэрт төрсөн юм. Түүний удам угсаа Испани, Ирландын язгууртнуудаас гаралтай. Ийм баян тансаг амьдралд өссөн хүү хожмоо хувьсгалч болж, коммунист үзэлтэн хэмээн нэрлэгдэх болсон ч гарал үүслээрээ гайхуулахаас ичдэггүй байлаа.

Багаасаа астма буюу багтраа өвчтэй байсан тэрбээр бүхий л амьдралдаа энэ өвчнөөр шаналж байжээ. Түүнийг есөн нас хүртэл ээж нь гэрийн сургалтаар сургаж байв. Тэрээр хэдэн цагийн турш орон дээр гүн ухаан, яруу найргийн ном уншин хэвтэж, шатар ч багагүй тоглодог байсан гэнэ.

Үүний дараа хоёрдугаар ангид шууд орсон байна. Альта-Грасия хэмээх бяцхан хотын дунд сургуулийн захирлын хэлснээр  тэр хэдийгээр ухаалаг ч ангиа хамт олноо манлайлж чаддаггүй, гэхдээ сургууль дээрээ дэггүйгээрээ манлайлдаг нэгэн байсан гэнэ. Тэр ангидаа шохой идэж, бэх ууж, бух сургагч болж тоглон хүүхдүүдийг гайхшируулах дуртай нэгэн байжээ. Гудамжинд бол чавхаар дэнлүү рүү харваж, өөрийг нь гомдоосон хүүхдүүдээс өшөө авдаг нэгэн байв. Нэгэн удаа өөрийнхөө төгөлдөр хуурын зааны ясаар хийсэн товчлууруудыг бүгдийг нь эвдэж орхижээ.

Хүүхэд байхаасаа л харгис хатуу чанар нь илэрсэн бөгөөд хөвгүүдийн бүхий л зодоон цохионд оролцож, өрсөлдөгчдөө ч хайрлалгүй цусыг нь асгартал нүддэг байжээ. Үүнээс гадна түүний нэгэн үеэлийн хэлснээр бяцхан Гевара амьтдыг зовоон тамлах дуртай басйан гэнэ.

Тэрээр бүгдийг олны өмнө харуулан хийж, бусдыг шоконд оруулах, анхаарал татах дуртай нэгэн байжээ. Түүний нэгэн найз Альберто Гранадо "Түүний El loco (Галзуу) Гевара гэж дуудаг байлаа. Түүнд муу залуу байх нь таалагддаг байсан. Жишээ нь гэхэд тэр нүүр гараа бараг угаадаггүй, усанд ордоггүй гэдгээрээ бардамнаж сайрхдаг байлаа. Ингэхэд бас түүнийг Chancho (Гахай) хэмээн хочилдог байсан юм байна. Тэрээр цамцаа угаагаагүй 25 долоо хонож байна ч гэж хэлдэг байлаа” гэжээ.

Бохир заваан хэрнээ тэр охидын дунд нэлээд нэр хүндтэй нэгэн байв. Сүүлд нь үеэлийнх нь хэлснээр тэр доод гаралтай, зарц охидыг бэлгийн амьдралд уруу татдаг байсан гэнэ.

Че залуудаа  Фрейд, Бертран Расселл, Бенито Муссолини, Иосиф Сталин, Карл Марксын үйл хэргийг сонирхож, Франца Кафка, Жана-Поль Сартр нарын бүтээлд дурладаг байлаа. Үүнээс гадна Фридрих Ницше, Жек Лондон нарын бүтээлээс эшилж, Гитлерийн марксизмын тухай үзэлд дурладаг байв. Түүний үзлийг «Майн кампф» бүтээлээс нь мэдэж, Фридрих Энгельс, Владимир Лениний үзлийг ч судалжээ.

Хайртай эмээ нь нас нөгчсөн, багтраа өвчнөө эмчлэх хүсэлтэй автсан зэргээс болж эмч болох хүсэлдээ автжээ. Түүний охин дүү Селиягийн хэлснээр Эрнесто эмээгээ өнгөрснөөс болж асар их уй гунигт автсаныг өмнө нь болон дахиж хэзээ ч хараагүй гэдэг. Тэр үед л тэрбээр Буэнос-Айресын их сургуульд элсэж, анагаах ухааныг судалж эхэлжээ.

1952 оны 01 дүгээр сард тэр ахтайгаа хамт Өмнөд Америкаар мотоциклтой аялалд гарсан байдаг. Энэ тухайгаа "Мотоциклчны өдрийн тэмдэглэл” хэмээх номондоо тодорхой бичсэн байдаг. Тэд Чили, Перу, Колумба, Венесуэлиэр аялж, дараа жил нь их сургуулиа дүүргэсний дараа Болив, Перу, Эквадор, Колумба, Панам, Сальвадор зэрэг улсад очжээ. Энэ аялал болон бусад зүйлсийн мөнгийг эцэг эх нь гаргадаг байв. Харин ирээдүйн хувьсгалч хүү ажиллах дургүй нэгэн байжээ.

1954 онд тэр Мексикт ирж, Мексикийн нэгэн эмнэлэгт харшил судлал эмчээр ажлаа гараагаа эхлүүлжээ. Энэ үед л тэрээр Аргентин, Испанийн дуудлага үг, байнга хэрэглэдэг Че ("тэгэхээр” гэсэн үг) хэмээх алдартай хочтой болсон байдаг.

Мексикт байхдаа танил нь түүнийг Рауль Кастротой  танилцуулж, тэр түүнийг ах Фидельтэйгээ нөхөрлүүлжээ. Энэ уулзалт л Эрнесто Геварагийн амьдралыг тодорхойлсон юм.

В Мексике знакомые свели его с Раулем Кастро, который и познакомил его с братом Фиделем.

Фиделийн хайртай зандалчин

Тэр үед ах дүү хоёр Кубын дарангуйлагч Фульхенсио Батистагийн дэглэмийг нураах хоёр дахь оролдлогоо хийхээр төлөвлөөд байсан юм. 1956 онд "Гранма” хөлөг онгоц Кубын эрэгт тулж ирэв. Кубын түүхэнд Чег гоц удирдагч, партизан байсан гэдэг. Харин америкчууд түүнийг тулалдааны ихэнх хэсэгт багтраа өвчинтэй тэмцэж өнгөрүүлсэн гэдэг. Че ч өөрөө цэргийн тактикийн тухай ямар ч ойлголтгүй гэдэг билээ.

Фидель Кастро Майамийн пакт хэмээх нэгэн гэрээ байгуулж, Батиста болон АНУ-д амьдардаг баян нутаг нэгтнүүдийг дэмждэггүй улстөрчидтэй тохиролцож, Батистагийн армийн цэргүүдийг хээл хахуулиар урвуулахаар болжээ. Энэ нөхцөл байдал нь хувьсгалчдад ялалт байгуулахад тус болсон юм.

1957 оны 1 дүгээр сард Че Гевара эхнэртээ "Би энд, Кубад амьд сэрүүн байна. Цусаар цангаж байна” гэж бичжээ. Энэ цангаагаа тайлах аргаа хэдхэн долоо хоногийн дараа олсон юм. Кастро Эутимио Герра хэмээх тариачин партизаныг буудах тушаал өгчээ. Түүнийг урвасан, Батистагийн цэргүүдтэй хамтарсан хэрэгт буруутгасан юм. Фидель хувийн бие хамгаалагч Универсо Санчесыг тушаал биелүүлэхийг даалгажээ.

Тэр үед эмч, энгийн цэрэг байсан Че Гевара тэднийг дагалдан явж байсан аж. Тэд бороотой өдөр ойгоор явсаар нэгэн газарт ирэхэд Универсо Санчес цаазын ял гүйцэтгэхгүй байх шалтаг хайж, сандарч эхэлсэн байна. Харин Че Гевара гэнэт л гар буу гаран ирж, партизаны цохон дунд буудаж орхижээ. "Тэр салганан чичирч байснаа чимээгүй болсон. Харин одоо түүний бүх эд зүйлс минийх” хэмээн үүнийхээ дараа өдрийн тэмдэглэлдээ бичсэн байна. "Аав минь, тэр үед л би хүн хөнөөх ямар дуртай гэдгээ ойлгосон гэдгээ хүлээж байна” хэмээн аавдаа бичсэн захидалдаа дурджээ.

Партизан-крестьянин по имени Эутимио Герра стал первой жертвой Че Гевары.

Үүнийг ч Фидель Кастро анхааралдаа авчээ. Удалгүй Че Гевара цэргийн гэмт хэрэгтнүүд, босогч, хувьсгалын эсрэг элементүүдийг цаазлах ажиллагаанд идэвхтэй оролцож эхэлсэн аж. Тэдний олонхийг зүгээр л гудамжнаас барьж авч ирж байв.

"Дайсны талынхаа армийн шархадсан цэргүүдийг эмчилж байсан сайхан сэтгэлт Че мөн гэж үү” хэмээн түүний тухай Time сэтгүүлд хүртэл бичиж байв. "Чөтгөр аваг гэж, Че энэ хотыг цусанд нь живүүлэх нь. Гудамжны булан тохой бүрт цаазлуулсан хүмүүсийн цогцос хэвтэж байх юм” хэмээн түүний нөхөр Камилио Сиенфуэгос Санта-Клара хотын тухай дурссан байдаг.

Үргэлжлэл бий

Erennews.mn
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen