Голд живэх эрсдэлтэй иргэнийг аварчээ

Голд живэх эрсдэлтэй иргэнийг аварчээ

 

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 12 дугаар хорооны “Сонгино” амралтын газрын зүүн хойд талд "Нэг хүн голын ус руу унаж, модноос зүүгдээд гацсан байна" гэсэн дуудлага наймдугаар сарын 3-ны өдрийн 15:34 цагт онцгой байдлын байгууллагад иржээ.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Б/27 настай, эрэгтэй/ гэр бүлийн хамт амарч байх үедээ голын усаар гарах гэж яваад халтирч ус руу унаж модноос зүүгдсэн байдалтай байсныг эсэн мэнд гаргаж, ар гэрийнхэнд нь болон тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн байна.

Мөн Өмнөговь аймаг, Ханхонгор сум Мандах багийн “Мухар Шивэртийн-Ам” гэдэг газар/ аймгийн төвөөс баруун хойд зүгт 35 км, сумын төвөөс баруун зүгт 55 км/ наймдугаар сарын 3-ны өдрийн 14:30 цагийн орчим уруйн үер буусны улмаас хоёр зорчигчтой суудлын автомашин үерийн усанд суусан тухай дуудлага тухайн өдрийн 14:45 цагт иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн С-ийн “Hyundai Sonata” загварын суудлын автомашин үерийн усанд суусан байсныг ажиллаж татан гаргажээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen