Хоёр орны оюутан залуус Бээжин шийтэй танилцав
07-р сарын 14-нд, “Хятадад болзъё” Хятад, Монголын Z үеийн залуусын зусланд оролцогч нар Өвөр Монголын Урлаг жүжгийн хүрээлэнд хүрч, Бээжин шийгийн чуулгатай танилцалаа.Өвөр Монголын Урлаг Жүжгийн хүрээлэнгийн Бээжин шийгийн чуулга өмнө нь ӨМӨЗО-ны Бээжин шийгийн чуулга гэдэг байсан. 1960 онд байгуулагдан өдгөө 65 жил болж байгаа бөгөөд Бээжин шийгийн урлагийн хөгжлийн түүхийг харуулж байдаг.
Хоёр орны оюутан залуус Хятадын 200 гаруй жилийн түүхтэй урлагийн шилдэг бүтээл Бээжин шийгийн түүхэн байдал, түүний дүрүүд, мөн төлөөлөх бүтээлүүдтэй нь танилцав.
Арга хэмжээний дараа залуус Бээжин шийгийн хувцасаар гангаран, дүрүүдэд нь тоглож, хөгжмийн зэмсгүүдийг сонирхон цагийг хөгжилтэй өнгөрүүллээ.
Үнэхээр “Мянга сонсохоор нэг үз " гэдэг шиг энэ удаагийн соёлын арга хэмжээгжээр хоёр орны оюутан залуус Хятадын гайхалтай уламжлалт урлагийг таньж ойлгоод зогсохгүй бие биетэйгээ илүү танилцан дасалцсан байна.
Зохиогч: | Нийтлэл\ Ц.УРАНТУНГАЛАГ, Зураг\ХӨҮРҮЙ |
Найруулагч: | Ц.УРАНТУНГАЛАГ |
Эх сурвалж: | Солонго |