Майк Пенс 2020 оны сонгуульд өрсөлдөхгүй


Майк Пенс 2020 оны сонгуульд өрсөлдөхгүй

АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пенс 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй хэмээн өнгөрсөн ням гаригт мэдэгджээ. Учир нь тэрээр үүнийг нэр төрөө алдсан хэрэг болно гэж үзсэн байна.  Нью Йорк таймсын нэгэн нийтлэлд Бүгд найрамдах намын зарим гишүүд  Ерөнхийлөгч Д.Трампын хажуугаар сүүдрийн кампани явуулж байсан хэмээн дурдсанд тэрээр хариу өгч байсан билээ. Тус нийтлэлд хэрэв Трамп чадахгүй бол Пенсд итгэл хүлээлгэнэ гэж намын хандивлагчид ярьж байсан тухай дурдсан байсан юм. Тайланд дурдсанаар Пенс зөвхөн улс төрийн календарь хөтлөөд зогсоогүй улс төрийн санхүүжилт бүрдүүлэх "Great America Committee” хэмээх бие даасан групп байгуулсан байжээ. Гэвч Пенс энэхүү нийтлэлийг худал мэдээлэл цацсан гэж үзээд, түүний багийнхан Трампын тунхагыг илүү сайжруулах, 2020 оны сонгуульд дахин өрсөлдүүлэхийн төлөө ажиллаж байсан гэж мэдэгдэв. "Энэ нийтлэл дэх тайлбарууд тэр чигтээ худал мэдээлэл. Энэ засаг захиргааг хуваах гэсэн алхам байна” гэж Пенс мэдэгдлийнхээ үеэр дурджээ. Энэ зуур Нью-Йорк таймс сонин өөрийн байр суурийг илэрхийлсэн юм. "Бид нийтлэлийнхээ үнэн бодит байдалд итгэж байна” гэж тус хэвлэлийн төлөөлөгч Даниэлл Роадес Ха цахим захидалдаа бичсэн байв. Пенс улс төрийн консерватив бүлгүүд, мөн Бүгд найрамдах намын томоохон хандивлагчид болох тэрбумтан ах дүүс Чарлес болон Дэвид Коч нартай сайн харилцаатай юм. Мөн тэрээр Трампын дэглэмийг дэмжигч бөгөөд тэдний мэдэгдэл болод Ерөнхийлөгчийн бодлого нь багахан ялгаатай байдаг аж. Гэвч 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ хөндлөнгөөс оролцсон байх магадлалтай талаарх мөрдөн байцаалт гүнзгийрэхийн хэрээр Трампын кампанийн гишүүдийн холбоо харилцаа ил гарах боломжтой бож байгаа юм. Харин Пенс бол Ерөнхийлөгчийн хамт Москватай харилцах хамгийн тохиромжтой зам нь болж байгаа аж. АНУ-ын Конгресс ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээний хөтөлбөрийг баталсан билээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen