Нийлүүлэлтийн гинжин хэлхээний 3-р яармагт ӨМӨЗО-ны 9 аж ахуйн нэгж оролцож байна

7-р сарын 16-нд Хятадын Олон улсын нийлүүлэлтийн гинжин хэлхээний  3-р яармаг Хятадын олон улсын хурал үзэсгэлэнгийн төвд нээгдлээ. ӨМӨЗО-ын "Дөрвөн том сүлжээ"-ний  салбаруудын 9 аж ахуйн нэгж уг яармагт оролцож байна.

ӨМӨЗО-ны орлогч дарга Ян Жинь Өөртөө засах орны улс төр, бизнесийн төлөөлөгчдийг тэргүүлэн уг хуралд оролцов. Дэвшилтэт үйлдвэрлэлийн сүлжээ, цэвэр эрчим хүчний сүлжээ, эрүүл амьдралын сүлжээ, ногоон хөдөө аж ахуйн сүлжээ зэрэг ӨМӨЗО-ы 9 аж ахуйн нэгж оролцож байна. Тус яармагийн үеэр Өөртөө засах орны олон улсын худалдааг дэмжих зөвлөл "Өвөр Монголыг холбох" эдийн засаг, худалдааны хэлэлцээрийг дэмжих хурал хийлээ.

Өвөр Монголоос ногоон, байгаль орчинд ээлтэй, өндөр технологийн төлөөллийн есөн аж ахуйн нэгж, тухайлбал, Агаар сансрын шинжлэх ухаан, аж үйлдвэр, Или, Итай компаниуд уг яармагт оролцож, дэвшилтэт үйлдвэрлэлийн сүлжээ, цэвэр эрчим хүчний сүлжээ, ногоон байгууламжийн сүлжээ, эрүүл амьдралын сүлжээ зэрэг дөрвөн том аж үйлдвэрийн сүлжээг харуулах болно.

 Хятадын гижин хэлхээний нийтүүлэлтийн анхдугаар яармаг 2023 онд зохиогдсоноос нааш хоёр удаа амжилттай зохиогдож, дэлхийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны үр дүнтэй  арга хэмжээ болж, илүү найдвартай, тогтвортой, нээлттэй, хүртээмжтэй дэлхийн аж үйлдвэрийн сүлжээ, нийлүүлэлтийн сүлжээг бий болгоход эерэг хувь нэмэр оруулсаар байна. Энэ яармаг нь дэвшилтэт үйлдвэрлэлийн сүлжээ, цэвэр эрчим хүчний сүлжээ, ухаалаг машины сүлжээ, дижитал технологийн сүлжээ, эрүүл амьдралын сүлжээ, ногоон хөдөө аж ахуйн сүлжээ зэрэг томоохон сүлжээ, ханган нийлүүлэлтийн сүлжээ үйлчилгээний үзэсгэлэнгийн тавцанг хангажээ.

 

-

 

Зохиогч: Ц.УРАНТУНГАЛАГ
Найруулагч: Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж: СМТ
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen