Буудлын өрөөнд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэж байсан этгээдүүдийг илрүүлжээ
Энэ оны наймдугаар сарын 17-ны өдрийн 20:20 минутад “... буудлын өрөөнд бүлэг хүмүүс мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэж байж болзошгүй байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
Уг дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Дорноговь аймгийн нэр бүхий буудлын тоот өрөөнд 21-22 насны гурван этгээд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хадгалж, мансуурсан байсныг үйлдэл дээр нь таслан зогсоож, илрүүлжээ.