Автомашин автобустай мөргөлдөж, нэг хүн амиа алдлаа

Автомашин автобустай мөргөлдөж, нэг хүн амиа алдлаа

 

Өчигдөр буюу (2025.08.13)-ны 06:00 цагийн үед Чингэлтэй дүүрэг, Бага тойруугийн замд зам тээврийн осол гарчээ.

Тодруулбал, Иргэн Ө нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ "Toyoto Sai" автомашиныг жолоодож яваад урсгал сөрж "Hyundai Aerocity" маркийн автомашинтай мөргөлдсөн байна.

Ослын улмаас таван хүн гэмтэж, нэг хүн нас баржээ. Тус хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэст шалгаж байна.

Иймд жолооч та :

  • Замын хөдөлгөөний дүрмээ ягштал баримтлах
  • Хориглосон нөхцөлд урсгал сөрөх үйлдэл хийхгүй байх
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна.
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen