Жүжигчин, яруу найрагч хоёрын ”дайн” хэзээ дуусах вэ

"Хувьсал” продакшны дэлгэцийн тав дахь уран бүтээл "Миний нууц” уран сайхны кино нээлтээ хийж, үзэгчдээс өндөр үнэлгээ аван эрэлттэй байгаа билээ. Тус уран бүтээлчдийн өмнө нь гаргасан "Зүрхээр наадагч” уран сайхны кинонд яруу найрагч Х.Тэргэлийн аавынх нь  шүлгийг ашиглаж мөн тэдний дүү нарынх нь нэр болох Тэргэл, Ялгуун, Эрхэс, Энхжин гэсэн нэрсийг ашигласан нь оюуны бүтээлийг хууль бусаар авсан хэрэг хэмээн Х.Тэргэл олон нийтэд мэдэгдэж байсан. Харин МУГЖ У.Уранчимэг хэлэхдээ:нэг айлын дөрвөн хүүхдийн нэрийг "Зүрхээр наадагч” киноны дүрүүдэд нэр болгож өгсөн нь үнэн. "Хувьсал” продакшн Оюуны өмчийн дүрэм журмыг зөрчөөгүй. Хэзээ ч тэр хүний амьдралаар нь кино хийгээгүй. Хэрвээ буруутгаж байгаа бол энэ асуудлыг хуулийн хүрээнд шийдэх ёстой. Яагаад тийм залуу, авьяастай, сэтгэлтэй хүний хийсэн бүтээлийг дуртай нэг нь үгүйсгээд байгааг ойлгохгүй байна гэсэн байдаг. Гэвч шүүх цагдаа дээрээ тулсан асуудал чухам хэний зөв хэнийх нь буруу гэдэг нь одоог хүртэл шийдэгдээгүй. Хэсэг хугацаанд нам гүмхэн байсан уран бүтээлчид энэ удаад эргэн "дайндаа" орсон бололтой. Үүнийг яруу найрагч Х.Тэргэл одоог хүртэл гомдож явдаг бухимдлаа илэрхийлсээр байна.
 
factnews.mn
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen