Хятадын байгаль орчноо хамгаалах бодлого асар их амжилт олов
“Хятадын хүний эрхийн үйл ажиллагаа-2025” Хятадын ба гадаадын сэтгүүлчдийн Өвөр Монгол дахь нэгдсэн сурвалжилгын багийн гишүүд өнөөдөр буюу 08-р сарын 05-ний өдрийн үдээс хойш Шилийн гол аймгийн Улгай хамгаалалтын бүсэд зочилж, Хятадын ногоон хөгжил, экологи байгаль орчноо хамгаалж буй нөхцөл байдал ба авч хэрэгжүүж буй бодлогын талаар сурвалжиллаа.
Энэ жил Ши Жиньпин даргын санаачилсан "Хөхөмдөг ногоон уул ус бол алт мөнгөн эрдэнэ” хэмээх үзэл баримтлалыг хэрэгжүүлсний 20 жилийн ой тохиож байна. Уг үзэл баримтлал нь эдийн засгийн хөгжил болон экологи байгаль орчныг хамгаалах хоорондын уялдаа холбоог шинжлэх ухаанчаар тайлбарлаж, экологийн орчныг хамгаалах нь бүтээмжийг хамгаалж, экологийн орчныг сайжруулах нь хөгжлөө ахиулж буй хэрэг гэж үзсэн юм.
Шилийнгол аймгийн Улгай хамгаалалтын бүс нь энэхүү бодлогын практик жишээ болох билээ. Сүүлийн жилүүдэд уг хамгаалалтын бүс нь "Экологийг хамгаалж, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх"-ийг баримталж, байгальд ээлтэй тал нутгийн аялал жуулчлалын баазыг бүтээн байгуулахыг зорьсон юм. Мөн хар буудайн гурил, рапсын тос болон Шилийнгол аймгийн орон нутгийн онцлогтой бүтээгдэхүүнүүдийг хүмүүст танилцуулсан төдийгүй хөдөө орон нутгийн сэргэн мандалтыг дэмжих, экологийн чиглэлээр мэргэшсэн үйлдвэрүүдийг хөгжүүлсэн юм.
Зохиогч: | Б.АРИУХАН, Ш.ЦОГЗОЛМАА |
Найруулагч: | Б.АРИУХАН |
Эх сурвалж: | СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ |