Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Америк-Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилтыг дайны өдөөн хатгалга гэв

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Америк-Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилтыг дайны өдөөн хатгалга гэв

 

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Америк-Өмнөд Солонгосын хамтарсан "UFS·Ulchi Freedom Shield" цэргийн сургуулилтыг БНАСАУ руу чиглэсэн дайны өдөөн хатгалга хэмээн шүүмжилж, өөрсдийн цөмийн зэвсэгийн хүчийг улам бэхжүүлэхээ мэдэгджээ. Америк-Өмнөд Солонгосын цэргийн хамтарсан сургуулилт Солонгосын Пёнтэг хотод байрлалтай Хомпрэс (Camp Humphreys)-д энэ сарын 18-наас 28 хүртэл үргэлжлэх юм.
Тэрээр “Энэ бол тодорхой дайн өдөөх санааны илэрхийлэл бөгөөд бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг устгахын эхлэл” хэмээн онцлосон байна. 
Америк, Өмнөд Солонгосын хамтарсан сургуулилтыг шүүмжлэхийн сацуу Ким Жон Ун сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжүүлж буй тэнгисийн цэрэг нь өөрийн улсын батлан хамгаалах чадварыг бэхжүүлэх гол тулгуур болох ёстойг дурдав. Тэнгисийн цэрэг нь тун удахгүй улсын зэвсэгт хүчний бүрэлдэхүүн болон цөмийн зэвсэгийн хэрэглээний салбарт найдвартай байдлыг бий болно гэдгийг тэрээр мэдэгдэв.
Мөн “Улсын батлан хамгаалах хүчийг богино хугацаанд хүчирхэгжүүлэх томоохон арга хэмжээнүүдийг цаашид ч авч хэрэгжүүлэх болно. Улсын халдашгүй дархан эрх, аюулгүй байдлыг хамгаалах эрмэлзлийг бидний сэтгэлийн чин зориг болон хичээл зүтгэлээс харж болно” гэжээ.
Хойд Солонгос өнгөрсөн дөрөвдүгээр сарын 26-нд 5000 тонн жинтэй шинэ төрлийн “Чүэ Хён Ху” нэртэй сөнөөгч хөлөг онгоцыг нийтэд танилцуулсан. Уг сөнөөгч хөлөг онгоцын талаар тайлан сонсож, тэнгисийн цэргийн орчин үеийн шинэлэг цөмийн зэвсгээр хангагдах чухал зорилтууд шат дараатайгаар, төлөвлөгөөний дагуу хэрэгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ.
Тэрээр ирэх аравдугаар сарын дотор сөнөөгч зэвсгүүдийн ажиллагаа болон байлдааны чадавхийг үнэлгээний шатанд шилжүүлэхийг үүрэг болгосон байна.
Эх сурвалж: https://news.kbs.co.kr/
Бэлтгэсэн: С.Эгшиглэн
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen