Яруу найрагч М.Билэгсайханы “Гэгээн хавар”-т урья

Яруу найрагч М.Билэгсайханы “Гэгээн хавар”-т урьяЯруу найрагч Мөнхөөгийн Билэгсайханыг мэдэхгүй хүн ховор биз ээ. "Эрчүүдээ өмөөрч бичсэн шүлэг”, "Гэгээн Монгол” зэрэг яруу найрагт дуртай ард түмний аманд үргэлж явдаг шүлгүүдээ "Болор цом”-ын тайзан дээрээс дуудаж, зургаан удаа шөвгөрсөн найрагч. Нэрт яруу найрагч М.Цэдэндоржийн нэрэмжит болон МЗЭ-ийн шагналт яруу найрагч маань тэгвэл энэ сарын 22-нд "Гэгээн хавар” нэртэй VIP тоглолтоо хийхээр болжээ.

Энэ удаагийн тоглолт "Эргэн дурсахуй” төв буюу хуучнаар Вариата чуулгын байранд 17:00 цагаас болох юм. Тоглолтонд яруу найрагч М.Билэгсайхан өөрийн яруу найргаа уншиж, үзэгч олноо баясгахаас гадна түүний шүлгүүдээр бүтсэн дууг МУГЖ Батсүх, С.Ганзориг, Соёлын тэргүүний ажилтан О.Баянмөнх, Жимсээ зэрэг дуучид дуулж оролцож ажээ. Яруу найрагч М.Билэгсайханд анх Говь-Алтай аймгийн Залуучуудын холбоо санал тавьсан бөгөөд Нутгийнх нь зөвлөл "Соёмбо принтинг” ХХК зэрэг газрууд хамтран ажиллаж байгаа юм. Тоглолтын тасалбарын үнэ 50000 төгрөг бөгөөд 9512-0880, 99839016 утсаар захиалан үнэгүй хүргүүлж болох ажээ. Үзэгч олон та бүхнийг яруу найрагч М.Билэгсайхан "Гэгээн хавар”-т урьж байна.   

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen