У.Хүрэлсүх “Эрдэнэт” үйлдвэрийн захирлыг солино гэжээ

 У.Хүрэлсүх “Эрдэнэт” үйлдвэрийн захирлыг солино гэжээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10 сарын 4-нд болж, чуулганы хуралдаанд   оролцсон УИХ-ын 47 гишүүн 100 хувь дэмжиж, саналаа өгснөөр У.Хүрэлсүх Монгол улсын Ерөнхий сайдаар томилогдсон билээ. Учир нь Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахын эсрэг байсан  УИХ-ын 29 гишүүн чуулганы хуралдаанд оролцоогүй юм. Ийнхүү  УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн талынх нь дэмжлэгтэйгээр Ерөнхий сайд болсондоо У.Хүрэлсүх маш их эмзэглэж буй бөгөөд өнгөрсөн амралтын өдрүүдэд Ө.Энхтүвшин тэргүүтэй  УИХ дахь МАН-ын бүлгийн 28 гишүүдтэй тохиролцжээ.
Ингэснээр шинэ Засгийн газрын сайд нарын 60 хувийг У.Хүрэлсүх өөрөө, 40 хувийг М.Энхболд мэдэж томилохоор болсон гэнэ.


Үүнд нь УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан нар эгдүүцэж, шинэ Засгийн Газрыг дэмжиж ажиллах боломжгүй болсноо илэрхийлсэн байна. Мөн У.Хүрэлсүх яриа хэлэлцээрийн үеэр давын өмнө "Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий Захирал Х.Бадамсүрэнг өөрчлөнө, менежментийн ур чадвар сайтай, шинэлэг хүнийг томилно гэдэг хатуу байр суурьтай байгаагаа илэрхийлжээ.


Х.Мандах

http://www.shuurhai.mn/?p=155602


Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen