У.Хүрэлсүхэд гомдогсод Т.Аюурсайхан, Н.Учрал, Ж.Энхбаяр нараар хүрээгээ тэлж эхэллээ
Харамсалтай нь У.Хүрэлсүхийн энэ мэт алхам Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулсан МАН-ын 33 гишүүнд төдийлөн таалагдахгүй байгаа бололтой. Учир нь М.Энхболдын фракцийг төлөөлж Д.Хаянхярваа, Ө.Энхтүвшин, О.Содбилэг, Ц.Цогзолмаа нарыг засагт сайдаар оруулах нууц тохироог өнгөрсөн баасан гарагт хийснийг МАН-ын Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Энхбаяр, Ц.Нямдорж нар олж мэдээд эрс эсэргүүцэж, гомдоллоод эхэлсэн сурагтай.
Тэдний зүгээс энэ удаагийн Засгийн газарт багтаж ажиллах сайд нарын жагсаалтад бичигдэж байсан ч энэ удаа Засагт орж ажиллахаас татгалзсан төдийгүй "Зарчмаасаа ухарч М.Энхболд нартай үгсэн хуйвалдаж, Засгийн газраа байгуулах гэж байгааг дэмжихгүй” гэдэг байр суурин дээр нэгдэж Ерөнхий сайдад албан бичиг хүргүүлэхээр зэхэж байгаа юм байна.
Мөн У.Хүрэлсүхийн Засгийн газарт Боловсролын сайдад нэр нь яригдаж байсан Н.Учрал гишүүнд тус яамыг өгөхгүй, М.Энхболдын фракцид энэ яамыг өгнө гэснээс үүдэж У.Хүрэлсүхэд гомдогсдын хүрээ энэ мэтээр цаашид улам бүр өргөжин тэлж болзошгүй талаар эх сурвалж өгүүллээ.
Р.Улам-Оргих
http://www.zuv.mn/page/newsmore/14945