Роналду эрүүгийн хэргээ хаалгахаар татварт 6 саяыг төлжээ
Мадридын "Реал” багийн довтлогч Криштиану Роналду татвараас зутсаныхаа нөхөн төлбөр болгож зургаан сая еврог сайн дураараа төлсөн тухай Marca мэдээлэв.
Испанийн татварын алба португали залууг 16 сая еврогийн татвар төлөөгүйг илчилсэн байна. Хөлбөмбөгчин мөрдөн байцаалттай хамтрахаар зөвшөөрч бүх өрөө төлнө гэж амлажээ. Ийм нөхцөлд түүний эсрэг эрүүгийн хэрэг үүсгэхгүй. Тавдугаар сарын 25-нд Роналдуг найман сая еврогоор торгож, дөрвөн сараар шоронд хорьж магадгүй гэсэн мэдээ гарсан байв. Татварын алба түүнийг 2011-2014 онуудад татвараас зугтсан гэж үзжээ.
Үүнээс нэг хоногийн өмнө Испанийн Дээд шүүх "Барселона” клубын довтлогч Лионель Мессийн татвараас зугтсан гэдгийнх нь төлөө ногдуулсан 21 сараар хорих ялыг хэвээр үлдээсэн байв. Испанийн хуулиар хоёр жилээс бага ялтай хүмүүсийг шоронд хорьдоггүй ч Месси 2,1 сая евроны торгууль төлсөн байлаа.