Урсан мөнгийг устгахад, дахин хэвлэхэд улсын төсөв, таны төлсөн татвараас зардлыг нь гаргадаг

Урсан мөнгийг устгахад, дахин хэвлэхэд улсын төсөв, таны төлсөн татвараас зардлыг нь гаргадаг

 

Та автобусны жолоочийн нүд хууран 500 төгрөгөө урж талыг нь мөнгөний хайрцаг руу хийж байна уу.

Төвбанкны Мөнгөн тэмдэгтийн газрын нэг үүрэг нь улсын мөнгөн тэмдэгт шинээр хэвлүүлэх, тээвэрлэх, хадгалах, түүний нөөцийг бий болгох, хүчин төгөлдөр эсэхийг тодорхойлох, гэмтэж муудсаныг солих, устгах ажлыг зохион байгуулдаг. Сүүлийн үед иргэд автобусанд суухдаа жолоочийн нүд хуурах үүднээс 500, 1000 төгрөгийг дундуур нь урж мөнгөний хайрцагт хийх тохиолдол цөөнгүй гарах болсон. Бичигдээгүй хуулиар бол эзэн Чингисийн зурагтай мөнгөн дэвсгэртээ урах нь бусармаг үйлдэл. Нөгөө талаас үүний цаана хэчгоэн зардал, чирэгдэл, өөр нэгэнд ажлын ачаалал бий болгож буйг үндэснийхээ мөнгөн дэвсгэртийг урж буйг та мэдэхгүй байгаа. Мөнгөн дэвсгэртийг хэвлэх, устгах нь Төвбанкны Мөнгөн тэмдэггийн газрын нууцад хамаардаг. Гэсэн ч тусгай нууцлалтай олон техник, технологи
ашиглан тусгай мэргэжилтэн ажлын цагаа шингээн хэвлэж буй үндэсний мөнгөн дэвсгэртээ ийн урах нь ямар хор хохиролтойг хувь хүн, бие хүнийхээ хувьд өөрөөр харах ёстой. Учир нь, энэ бүхний зардлыг хүндрэлтэй байгаа улсын төсвөөс, бидний төлж буй татвараас гаргадаг. Тиймээс хүний нүд хуурахдаа бус өөрийн болон бусдын төлсөн татварын мөнгөнөөс зардал нь гардгийг, улсын төсвийн байдал зэргийг харгалзан иргэн хүн ухамсраараа мөнгөн дэвсгэртээ урж, үрэгдүүлэхгүй гамтай ашиглах нь чухал болоод байна.

Үүнтэй холбоотойгоор Монголбанкны Олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн Л.Энхдэлгэрээс тодруулахад "Монголбанкинд хуучирч, элэгдсэн мөнгөн дэвсгэртийг солиулахад нээлттэй. Тал нь урагдсан, гээгдсэн мөнгөн дэвсгэртийн серийн дугаар бүтэн, дэвсгэртийн талаас илүү хувь нь харагдаж байвал сольж өгдөг. Мөнгөн дэвсгэртийн 50-иас доош хувь нь харагдаж байвал шаардлага хангахгүй гзж үздэг. Ал ь ч улс мөнгөн дэвсгэртээ хэвлэхэд тодорхой хэмжээний зардал гаргадаг. Манай улс ч мөн адил дотоодын мөнгөн дэвсгэртээ хэвлэхэд зардал гаргаж байгаа. Тиймээс иргэд улсынхаа мөнгөн дэвсгэртийг гамтай хэрэглэх хэрэгтэй. Нийтийн тээврээр зорчихдаа мөйгөн дэвсгэрт урж түүний 50-иас доош хувьтай харагдах хэсэг байвал устгалд оруулахаас аргагуйд хүрдэг. Энэ нь эргээд зардал гаргах шалтгаан болдог” гэв. Тодруулбал, та жолоочийн нүд хуурч 500 төгрөгийг урж талыг нь хийлээ гэж бодоход түүний цаана ажиллаж буй мэргэжилтний ажлын хөлс, зарцуулж буй цаас зэргээр тооцвол 500-аас илүү төгрөгийн зардал гарч байгаа.


Ц.СҮРЭН /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen