Хүн амины гэмт хэрэг үйлдсэн этгээдийг Дундговь аймаг дахь цагдаагийн газарт шалгаж байна

Хүн амины гэмт хэрэг үйлдэж оргон зайлсан этгээдийг шуурхай илрүүлэн баривчилжээ. Тодруулбал, энэ сарын 15-наас 16-нд шилжих шөнө Дундговь аймгийн Сайхан-Овоо сумаас урагшаа 35 километрт Шар хошуу гэх газар иргэн Б нас барсан байна гэх дуудлага мэдээлэл тус аймгийн цагдаагийн газарт ирсэн байна.

 

Уг дуудлагын дагуу жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн очиж, хэргийн газрын үзлэг хийхэд иргэн Б нь бусдад хутгалуулсны улмаас нас барсан сэжиг, таамаг илэрч, хэргийг үйлдсэн байж болзошгүй О гэгчийг улсын хэмжээнд шуурхай эрэн сурвалжилж олж илрүүлэн баривчилсан байна. Гэмт хэрэгтэнийг Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумаас хойш, айлд нуугдаж байхад нь баривчилжээ.

 

Улмаар Дундговь аймаг дахь цагдаагийн газарт Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen