Дорнодын “эзэн” Ш.Бямбасүрэн улс төр, бизнесийг өвлөж, бүх салбарыг атгаж байна

Дорнодын “эзэн” Ш.Бямбасүрэн улс төр, бизнесийг өвлөж, бүх салбарыг атгаж байна

 

УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаярын хүү Ш.Бямбасүрэн 2024 оны сонгуулиар Ардчилсан намаас нэр дэвшин, УИХ-ын гишүүн болж, улс төр дэх “угсаа залгамжлагчдын” ээлжит төлөөлөл болсон.

Тэрбээр аавынхаа улс төрийн замналыг үргэлжлүүлээд зогсохгүй бизнесийг нь ч тэр чигт нь өвлөжээ. Ш.Бямбасүрэн “Адуун чулуун” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн бөгөөд нүүрсний олборлолт, тээвэрлэлтийг хариуцдаг “Найнги” ХХК-ийн эцсийн өмчлөгч. Түүний ах Ш.Мягмарсүрэн ч орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажилладаг. Мөн эхнэр Ч.Ариунсэлэнгэ нь “Найнги хүнс” ХХК-ийн захирал, JCI Дорнод салбарын тэргүүнээр ажиллаж, гэр бүлийн бизнес, нийгмийн нөлөөллийг хариуцдаг.

Ш.Бямбасүрэн шатахуун, худалдаа, үйлчилгээний олон бизнес эрхэлдэг бөгөөд “Гранд Восток Монголиа” ХХК-иараа дамжуулан Дорнодын шатахууны зах зээлийг барьж буй. Түүнчлэн тэдний гэр бүлийн оролцоотой компаниуд сүүлийн жилүүдэд 500 гаруй сая төгрөгийн төрийн тендерт шалгарсан нь анхаарал татна.

Сонгуулийн үеэр “Тамын 50” нэртэй Чойбалсан–Өндөрхааны замыг засна гэж амласан ч өнөөг хүртэл ажил хэрэг болоогүй. 

Ийнхүү Ш.Бямбасүрэн улс төр, бизнесийг хослуулан Дорнод дахь нөлөөгөө улам бүр бэхжүүлсээр байгаа аж.

 

П.Самдан

www.BOLOD.mn

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen