Орос улс нүүрсний салбартаа 800 сая долларын тусламжийг төлөвлөж байна

Орос улс нүүрсний салбартаа 800 сая долларын тусламжийг төлөвлөж байна

 

Оросын засгийн газар нүүрсний салбартаа зориулж 63 тэрбум рубль буюу 802 сая ам.долларыг төлөвлөж байна. Тус улсын Сангийн яамны мэдэгдсэнээр, энэ нь хориг арга хэмжээнээс болж үнийн уналт, экспортын саад бэрхшээлийг даван туулах зорилготой. Төлөвлөгөөний дагуу Оросын нүүрсний компаниудад ашигт малтмалын олборлолтын татвар болон зарим даатгалын шимтгэлийг 2025 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хойшлуулах эрхийг олгоно. Пүүсүүдэд зориулж татварын өр, ялангуяа зургадугаар сарын 1-ний байдлаар татварын нэгдсэн дансны сөрөг үлдэгдлийн төлбөрийн хугацааг сунгах боломжийг олгож байна.

Гэхдээ ямар компани, пүүсүүд эдгээр эрхийг эдэлж, тусламж авахыг Эрчим хүчний яамнаас тогтооно.

Сангийн яамны мэдэгдэлд дурдсанаар, эдгээр арга хэмжээ нь эдийн засгийн нөхцөл байдал муудаж буй энэ үед нүүрс үйлдвэрлэгчдэд эргэлтийн хөрөнгийг нь чөлөөлөх зорилготой юм. Хэрэв засгийн газар бүрэн зөвшөөрөл олговол нэн даруй хэрэгжүүлж эхэлнэ. Одоогийн байдлаар засгийн газраас татаас олгох, зээлийг хойшлуулах, өрийн бүтцийн өөрчлөлт хийх замаар компаниудыг сонгон шалгаруулж, зорилтот дэмжлэгийг үзүүлж байгаа аж.

ЭХ СУРВАЛЖ: THE MOSCOW TIMES

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen