“Роснефть”-ийн Ангарскийн газрын тос боловсруулах үйлдвэрт сар орчим урсгал засвар хийнэ

“Роснефть”-ийн Ангарскийн газрын тос боловсруулах үйлдвэрт сар орчим урсгал засвар хийнэ

 

Газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй холбоотой асуудлыг Загсийн газрын өнгөрсөн долоо /2025.06.24/  хоногийн хуралдаанаар хэлэлцсэн. Энэ талаар АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням дараах мэдээлэл өгсөн юм. 

Тэрбээр, Иран болон Израил улс харилцан пуужингийн дайралт хийсэн тогтворгүй нөхцөл байдалтай холбоотойгоор дэлхий түүхий нефтийн 20 хувийг Хормузын хоолойг хаах эрсдэл үүссэн тул нефтийн үнэ өсөх хандлага ажиглагдсан.

Гадаад нөхцөл байдал маш тогтворгүй, таамаглах аргагүй нөхцөл байдал үүссэн тул Монгол Улсын Засгийн газар захиалгаа нэмэгдүүлж, нефть импортлогчидтой ярилцаж шатахууны агуулах савнуудаа дүүргэж нөөцөө нэмэгдүүлэх, ирэх 8, 9-р саруудын хэрэгцээгээ хангалттай нөөцлөх ёстой.

Мөн ОХУ-ын Роснефть компанийн Ангарскийн газрын тос боловсруулах үйлдвэр 8-р сарын 10-наас 9-р сарын 2-ныг хүртэлх хугацаанд урсгал засвар хийх мэдээ ирсэн. Тиймээс урьдчилж нөөц бүрдүүлэх зорилгоор нефть импортлогчдод хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг Монголбанкнаас гаргуулах тухай Засгийн газрыг шийдвэр гарлаа.

Нефть импортлогчидтой хамтарч захиалга нэмэгдүүлэх, нефтийн бүтээгдэхүүн тээвэрлэх асуудлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам хариуцна гэв. 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen