ДОРНОД | Хүүхдүүдийг хутгалж, гэмтээсэн эрэгтэйг цагдан хорьж байна
Энэ сарын 10-ны өдөр Дорнод аймагт бага насны хүүхдүүдийг хутгалж гэмтээсэн хэрэг гарчээ.
Тодруулбал, Дорнод аймгийн төв Чойбалсан хотын ... дугаар орон сууцны тоглоомын талбайд тоглож байсан 10-13 насны хоёр хүүхдийг үл таних этгээд мэсээр гэмтээж, улмаар хүүхдүүдийг Бүсийн оношлогоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлж байна.
Уг хэрэгт Дорнод аймгийн харьяат 52 настай эрэгтэйг холбогдуулан шалгаж цагдан хорьжээ.