Сирид тавьсан хоригуудыг цуцлах тушаалд Трамп гарын үсэг зуржээ

Сирид тавьсан хоригуудыг цуцлах тушаалд Трамп гарын үсэг зуржээ

 

Даваа гарагт /2025.06.30/ АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Сири улсад тавьсан ихэнх хоригийг цуцлах тушаалд гарын үсэг зурсан байна. Трамп тавдугаар сард Ойрх дорнодын орнуудаар айлчлахдаа Сирийн түр хугацааны Ерөнхийлөгч Ахмед Аль Шараад хоригуудыг цуцална гэж амлалт өгсөн юм.

Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Каролин Левитт хэлэхдээ энэхүү алхам нь улс орны тогтвортой байдал, энх тайванд хүрэх замыг сурталчлах болон дэмжих зорилготой гэж хэлсэн байна. АНУ-ын Сангийн яамны Терроризм, санхүүгийн тагнуулын асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга Брэд Смит мэдэгдэл хийхдээ “Трампын гарын үсэг зурсан тушаал Сири улс олон улсын санхүүгийн системээс тусгаарлагдмал байгааг зогсоож, дэлхийн худалдаанд оролцох суурийг нь тавьж, бүс нутаг дахь хөршүүд мөн АНУ-ын хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх зорилготой” гэжээ.

Эх сурвалж: Associated Press

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen