АНУ-ын Техас мужид үер болж, 28 хүүхэд амиа алджээ

АНУ-ын Техас мужид үер болж, 28 хүүхэд амиа алджээ

 

АНУ-ын Техас мужид болсон үерийн улмаас 78 хүн амиа алдсаны 28 нь хүүхэд байна.  Мөн 41 хүн сураггүй болжээ. 

Тус мужийн Кэрр Канути гэх газарт хамгийн олон буюу 68 хүн амиа алдсан байна.   Хилл каунти гэх газарт зуны зусланд амарч байсан 10 хүүхэд, нэг том хүнийг одоог болтол олоогүй байна.      

Энэ сарын 4-нд болсон үерээс хойш авран хамгаалах ажиллагаа үргэлжилсээр байна. Яаралтай тусламжийн багийнхан болон сайн дурын олон зуун ажилтан нисдэг тэрэг, дроноор алга болсон хүмүүсийг хайж байна.  Өнгөрсөн баасан гарагт буюу 4-ний өдөр Гуадалупе голын түвшин 45 минутын дотор найман метрээр нэмэгджээ.       

Иймд голын эрэг дагуух олон байшин үерт автжээ. Үерийн дараа хортой могойнууд хаа сайгүй тархсан нь аврагчдад хүндрэл учруулж байгаа аж.  Цаг уурчид 24-48 цагийн дотор тус бүсэд хүчтэй салхи шуурахыг анхааруулсан байна. 

14-р Пап лам баасан гарагт Техасчуудын төлөө залбирчээ. Мөн Ерөнхийлөгч Доналд Трамп өчигдөр гамшиг боллоо хэмээн мэдэгдэж, холбооны Онцгой байдлын албаныхныг Техас мужид томилсон байна. 

Эх сурвалж: BBC

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen