Супермэн эргэн ирж “Бокс оффис”-ыг хоёр дахь долоо хоногтоо тэргүүллээ

Супермэн эргэн ирж “Бокс оффис”-ыг хоёр дахь долоо хоногтоо тэргүүллээ

 

Дэлхийг аврагч супер баатруудыг дэлгэцнээ амилуулдаг DC студи сүүлийн хоёр долоо хоногийн төгсгөлд 16.6 сая ам.долларын ашиг олсноор дотоодын нийт орлого нь 194.4 сая ам.долларт хүрчээ. Үүний гол шалтгаан нь хүүхэд залуусын хамгийн хайртай баатруудын нэг “Супермэн” эргэн ирсэн явдал байлаа.

Энэ сарын өнгөрөгч 11 – ний өдөр нээлтээ хийсэн “Супермэн” кино гарсан даруйдаа “Бокс оффис”-ыг хоёр долоо хоног дараалан тэргүүлж дэлхий даяар нийт 370 сая ам.долларын орлого олжээ.

Тус бүтээлийн найруулагчаар DC студийн гүйцэтгэх захирал Жэймс Ганн ажилласан бөгөөд киноны нээлтээс өмнө “Би зодуулж чадах Супермэнийг хүсэж байна” хэмээн “Rolling Stone” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ.  

Сүүлийн жилүүдэд Гайхамшигт эмэгтэй, Флаш, Батмэн зэрэг DC-ийн олон баатруудыг дэлгэцийн хувьд таагүй сэтгэгдэл дагах болсон бол энэ удаад “Супермэн” киноны хувьд үзэгчдээс нэлээдгүй өндөр үнэлгээ авч, эерэг сэтгэгдлүүд хөвөрч байгаа нь цоо шинэ үйл явдлын эхлэл хэмээн уран бүтээлчид үзэж байна. Мөн энэ удаагийн супермэнийг хүмүүсийн төдийлөн сайн мэдэхгүй, 32 настай жүжигчин Д.Коренсвет бүтээжээ.

Ташрамд дурдахад энэ долоо хоногт үзэгчид Марвелийн өөр нэгэн шинээр эхлүүлж буй “Гайхамшигт 4”-ийн түүхээр зочлох болно. Тус киноны нээлт энэ сарын 25-ны өдөр зарлагдсан билээ.

Эх сурвалж: Variety, Rolling Stone

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen