Зам тээврийн ослын үед толгой, цээж, хөлдөө хамгийн их гэмтэл авдаг

Зам тээврийн ослын үед толгой, цээж, хөлдөө хамгийн их гэмтэл авдаг

 

2017 оны 4-р сарын 19-ний Лхагва гарагт Цагдаагийн байгууллагын гудамж, замд хийсэн хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 38 жолоочийг саатуулж ажиллаа.

 

Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 335 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 266 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 10 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн. Үүний 4 нь сургуулийн насны хүүхэд байсан байна. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 7 осол, мөргөлдсөн 5 осол тус тус бүртгэгдсэнийг Замын цагдаагийн албаны Гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байна. 

 

Тухайлбал:

 

  1. СБД-ийн нутаг Дарь эхийн зам, 58-р сургуулийн хойд уулзварт марк, улсын дугаар тодорхойгүй аютомашины жолооч нь 10 настай Э-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхин явсан хэргийг Хэрэг бүртгэх тасагт шалгаж байна.

 

 Зам тээврийн ослын үед амь нас, эрүүл мэндээрээ хохирсон хүмүүсийн биедээ гэмтсэл авсан байдлаас үзэхэд толгой, цээж, хөлийн гэмтэл хамгийн их хувийг эзэлж байна. Орон нутгийн замд гарсан ослын улмаас гэмтэгсэд биеийн бүх хэсэг, толгойн гэмтэл их авч байгаа нь осол илүү ноцтой, учирч буй гэмтэл хүнд байгааг харуулж байна.

 

Цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн үзүүлэлтээс амь нас, эрүүл мэндээрээ хохирсон хүмүүсийн биеийн гэмтэл авсан хэсгийн мэдээллээс авч үзвэл:

 

  • Толгой-26,8%
  • Хүзүү-3,9%
  • Аарцаг, нуруу-7%
  • Бөгсөн бие-4,7%
  • Хөл-25%
  • Нүүрний хэсэг-6,9%
  • Цээж-8,7%
  • Хэвлий-5,5%
  • Гар-7,9%
  • Бүх биеийн хэсэг-1,8%  тус тус эзэлж байна.

 

Зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан хүмүүсийн 53% нь толгойдоо, 19% нь цээж, 10,4% нь аарцаг, нуруундаа хүнд гэмтэл авч, 17,8% нь толгой болон нуруундаа хавсарсан гэмтэл авч амь насаа алдсан нь судалгаагаар тогтоогдсон.

 

Дэлхийн зам тээврийн ослын тайланд тусгагдсанаар хмгаалах бүс хэрэглэх нь зам тээврийн ослын үед учирч болох гэмтлийг урд сууж явсан жолооч болон зорчигчийг 40-50%-иар, ард суусан зорчигчийг 25-75%-иар бууруулдаг гэсэн тоо баримт бий.

 

Иймээс жолооч та зөвхөн өөрөө биш тээврийн хэрэгсэлд зорчиж яваа бүх зорчигчид хамгаалах бүсийг хэрэглүүлж хэвшээрэй.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen