МОРИН ХУУР НААДМЫН ШИЛДГЭЭР “ТЭНЭГЭР ИХ ТАЛ” ДУУ ШАЛГАРЛАА

МОРИН ХУУР НААДМЫН ШИЛДГЭЭР “ТЭНЭГЭР ИХ ТАЛ” ДУУ ШАЛГАРЛАА

 

Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос жил бүр зохион байгуулдаг "Морин хуур” наадмын гала тоглолт УДБЭТ-ын тайзнаа боллоо. 30 дахь удаагийн наадамд шилдэг 25 дуу шалгарсан юм.

Харин энэ жилийн шилдгээр  "Тэнэгэр их  тал”  дуу шалгарч, Гранпри шагналыг хүртлээ. Уг дууны шүлгийг яруу найрагч Нямбуугийн Баянмөнхийн бичиж, хөгжмийн зохиолч Шатарын Өлзийбаяр аялгууг нь хөглөж, ДБЭТ-ын гоцлол дуучин Э.Анхбаяр олны хүртээл болгосон.

Харин нэгдүгээр байранд хөгжмийн зохиолч Т.Сэр-Одын хөгжим, яруу найрагч Х.Чилаажавын шүлэг "Гэгээн нутаг” дуу шалгарлаа.Энэ дууг МУГЖ, дуучин У.Далантай дуулж, олны сонорт хүргэсэн билээ.Хоёрдугаар байранд хөгжмийн зохиолч Ш.Сугарцэрэнгийн ая, яруу найрагч Ч.Нандинцэцэгийн шүлэг "Аавтай орчлон” дуу, гуравдугаар байрын шагналыг хөгжмийн зохиолч Б.Бямбабаярын ая, яруу найрагч Б.Цэрмаагийн шүлэг "Ийм л сайхан” дуу тус тус хүртлээ.

Б.Сансар
olloo.mn

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen