Дуучин, яруу найрагч Т.Наранхүүгийн “сонин” ертөнц

Дуучин, яруу найрагч Т.Наранхүүгийн “сонин” ертөнц

 

Нийгэм хүртэл ийм хар бараан байхад уран бүтээлч шүлэгч нь хүртэл харуусал гуниг далд харилцааны тухай бичих ёстой гэж үү? Хүний сэтгэлийн өгөгдөл, мэдрэхүйн хэм хэмжүүрийг хорьж цагдаж дийлэхгүй нь үнэн гэхдээ уран бүтээлч залуус яагаад гэрэл гэгээтэй зүйлс үзэглэж болдоггүй юм бэ? Үгүй бол өөрсдөө ингэтлээ их хаяж, хаягдаж түүндээ хөглөгдөн онгод гэгчээ бадраадаг юм болов уу?

Онцолж байгаа зүйл минь саяхан хэвлэгдсэн Т.Наранхүү хэмээх дуучин залуугийн "Цаг хугацааны зүүлт" нэртэй уянгын шүлгэн цомог. Дуучин хүн байж шүлэг тэрлэн бүр цомог гаргасан нь их сонин. Цомгийн гадна дотно дизайн хүний анхаарлыг татхуйц хээнцэр тансаг. Өөрөө дуучин хүн болхоор уншилт энэ тэр бол бүр ярих ч юм биш. Гэвч цомгийг сонсоод эхэлмэгц харуусал, янаглал, нууц амраг, хүсэл тачаал шууд мэдрэгдэнэ.

Тодорхой хэдэн шүлгээс нь онцлоход:

"Эгчмэд"

 ... Гол мөрөн болоод шагайг чинь шүргэн алдан урсвал

Гэгээн сэтгэлээ усан мандалд минь тольдох ч билүү

Ийм зүүд зэрэглээ шиг хөндүүрлэл шүлэгчийн ертөнцөөс алдуурч

Тийм яруухан бүсгүйн зүг эрээ цээргүй довтолном.

 

**********

Янжуурын утааг хамгийн сайхан үнэр гэж итгэхэд

Яруу найраг төрдөг

Янаг минь буцах хүйтэн орны цуурайнаас

Шүлгийн санаа асгардаг...

 

***********

"Мөнгөн хуримгүй дурлал"

 ... Зуу наслахгүй юм чинь

Зуун өдөр чамтай жаргая

Заяа нийлсэн гэргийд минь

Уруулынхаа будгийг бүү илгээрэй.

 ...бодит байдлаас энэ бүхэн төрсөн үү! Аль эсвэл нийгэмд байгаа ил далд харилцааны тухай онцлон бичдэг юм болов уу? Уран бүтээлчийн хувийн амьдралыг мэдэхгүй учир дүгнэж цэгнэх хэцүү юм. Эрхэм уншигчид өөр өөрсдийн дүгнэлтийг хийх биз ээ. Үе үеийнхний дунд гуниг харууслын сэдвээр бичдэг олон сайхан яруу найрагчид байсан, байсаар ч байгаа байх ч болно гэдгийн үргэлжлэлч юм билүү. Дашрамд дуулгахад Никитон хамтлагийн "Нандин шүтээн", "Чи минийх", "Үүлэн үст" зэрэг дуунуудыг master copy гэдэг шиг л коверлон дуулдаг хүчирхэг хоолойтой дуучин юм билээ. Тэр дуунууд бас л дээр дурьдсан сэдэвтэй ижилхэн нь сонин.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen