Монгол Улс IQ-гийн үзүүлэлтээр 126 орноос долоодугаарт эрэмбэлэгдэв
“International IQ registry” олон улсын байгууллага 40 асуултаас бүрдсэн онлайн тестийг 2024 онд 1.3 сая хүнээр бөглүүлж, харьцуулсан судалгаа хийсний үр дүнд “Улс орнуудын дундаж IQ- 2025” эрэмбийг гаргажээ. Ингэхэд хамгийн өндөр үнэлгээг Хятад (107.1 оноо), Өмнөд Солонгос (106.43), Япон (106.4), Иран (106.3), Сингапур (1045.1)-ын иргэд авсан байна. Зургаадугаар байрт Орос 103.16 оноогоор орсон бол Монгол 102.86 оноогоор долоодугаарт жагсжээ. 8-10 дугаар байрт Армени, Австрали, Испани орж. Уг тестийг боловсруулахдаа хувь хүний суралцах, ойлгох, мэдээлэл боловсруулах, учир шалтгааныг тодорхойлох чадварыг чухалчилсан бөгөөд мэргэжлийн судлаач, сэтгэл зүйчдийн баг ажиллуулсан гэнэ. Нийт 126 улсын 1.3 сая иргэнийг хамруулснаас Хятадаас хамгийн олон буюу 206 мянган хүн оролцжээ. Индонезээс 150, Японоос 145, Украинаас 86, Вьетнамаас 47, Германаас 29, Польшоос 27 мянган иргэн сэтгэн бодох чадвараа үнэлүүлсэн нь хамгийн өндөр ирцэд тооцогдож байна. Харин манай улсаас 2671 хүн тест бөглөжээ. Жагсаалтын сүүлийн байруудад Габон, Ангол, Бенин, Мозамбик, Конго улс бичигдсэн аж.