“Apple” компанийн улирлын орлогын хэмжээ буурчээ

“Apple” компанийн улирлын орлогын хэмжээ буурчээ

 

2019 оны санхүүгийн жилийн эхний улиралд “Apple” компанийн орлогын хэмжээг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5 хувиар буурч, 84.3 тэрбум ам.долларт хүрсэн гэж тус компанийн төлөөлөгч мягмар гарагт мэдээлэв.

Энэ нь АНУ-ын мэдээллийн технологийн тус компанийн хувьд сүүлийн 10 гаруй жилийн турш тохиогоогүй үзүүлэлт болсон байна.

Зах зээлийн шинчээчдийн үзэж буйгаар, тус компанийн БНХАУ дахь “iPhone” гар утасны борлуулалт 15 хувиар буурсан нь компанийн нийт орлого буурахад нөлөөлсөн ажээ.

Өнгөрсөн улирлын орлогын хэмжээ хүсэн хүлээж байсан үзүүлэлтэд хүрээгүйд сэтгэл дундуур байгаагаа “Apple” компанийн гүйцэтгэх захирал Тим Кук илэрхийлсэн байна.

Энэ оны эхний улиралд “iPhone” гар утасны борлуулалтын хэмжээ 51.98 тэрбум ам.долларт хүрсэн нь урьдчилан таамаглаж байсан 52.67 тэрбум ам.долларт хүрээгүй байна. Гэсэн хэдий ч бусад төрлийн бүтээгдэхүүнүүд болон үйлчилгээний орлого 19 хувиар өссөн ажээ. Үүнд “Apple Pay”, “Apple Music” болон “iCloud” зэрэг үйлчилгээний орлого 10.9 тэрбум ам.долларт хүрчээ.

“Apple” компанийн энэ оны хоёрдугаар улирлын орлогын хэмжээ 55-59 тэрбум ам.долларт хүрнэ хэмээн компанийн мэргэжилтнүүд таамаглаж байгаа ажээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen