Путин, Трампгүй онцлох жагсаалт гэж үгүй

Путин, Трампгүй онцлох жагсаалт гэж үгүй

 

АНУ, Их Британийн зах зээлд хэвлэгдэн гардаг долоо хоног тутмын The Week сэтгүүл 2024 оны онлоцх хүмүүсийг нэрлэв.

Сэтгүүлийн аль ч хувилбарт АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ерөнхийлөгч Дональд Трампын оны гол хүнээр нэрлэжээ. Английн хувилбарт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин голлож, Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун, тэрбумтан Илон Масктай эн зэрэгцэв. Харин америк хувилбарт АНУ-ын Үндэсний тагнуулын газрын шинэ тэргүүн Тулси Габборд мөн Маскийн дэргэд зогсжээ. Их Британийн Ерөнхий сайд Кейр Стармер нэлээд гутранги дүртэй, Трампын хөл тушаа харагдана. Цагаан ордныг орхиж байгаа Ерөнхийлөгч Жо Байден харин аз дутсан Камала Харрисыг тайтгаруулж байгаагаар дүрслэгджээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen