АНУ хар жагсаалт гаргажээ

 АНУ хар жагсаалт гаргажээ

Х.ОЮУНБОЛД

АНУ-ын Засгийн газар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай холбоотой 114 улстөрч болон 96 бизнес эрхлэгчийн нэр орсон хар жагсаалтыг гаргажээ.  Энэ нь хоёр орны хоорондын харилцаанд бэрхшээл үүсгэсэн, дайсагнасан үйлдэл болж байгаа юм. Хойд Америкийн төрийн сангийн газраас гаргасан ОХУ-ын хоёр том банкны удирдлагууд, металлургийн салбарын магнатууд болон  тус улсын хийн  худалдааны монополийн захирлын нэрийг багтаасан жагсаалтыг Кремлийн эсвэл Путины жагсаалт гэж нэрлэжээ. Одоогоор энэ баримт бичгийн дагуу шийтгэл оноохыг шаардаагүй ч Ерөнхийлөгч Дональд Трампын ялалт байгуулсан 2016 оны сонгуульд ОХУ оролцсон талаар Владимир Путинтай холбосон судалгаа явуулж байгаад  Вашингтоны улс төрийн сонирхол буйг тодорхойлж байна гэжээ.  Харин Ерөнхийлөгч Владимир Путин жагсаалтад багтаагүйдээ харамсч буйгаа илэрхийлснээс гадна энэ жагсаалт нь одоо ч ноцтой байдалд байгаа хоёр орны харилцааг улам дордуулах дайсагнасан үйлдэл хэмээн тодорхойлсон гэж Спутник агентлагаас мэдээлсэн байна. 


Тэрээр жагсаалтад байгаа нэрсийн дунд  ОХУ дахь хүний эрхийн байгууллагын ажиглагч болон хүүхдийн эрх хариуцсан ажилтан байгаа нь утгагүй гэж үзжээ. Мөн тэд энэ асуудлыг шийдэхийг хүсч байгаа  эсвэл энэ жагсаалтад байгаа бүх хүнд шийтгэл оноохыг зорьж байгаа юм уу гэж асуусан байна. Түүнчлэн АНУ-ын эсрэг чиглэсэн хариу арга хэмжээг батлах санаагаа орхисон. Гэхдээ маш ноцтойгоор хариуг нь барихад бэлэн байгаа ч ингэснээр  хоёр орны харилцааг бүр дордуулах болно гэж мэдэгджээ. АНУ-ын энэ алхам хоёр орны харилцааг бүр таслах утгагүй үйлдэл гэв. Түүнээс гадна Ерөнхийлөгч Владимир Путин  "Стратегийн зэвсгийг хорогдуулах гэрээний” хугацааг сунгах боломжтой талаар хэлэлцэхэд тохиромжтой үе гэсэн байна. Мөн Вашингтон болон Москва алан хядлагын эсрэг хамтран тэмцэх шаардлагатайг сануулжээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин


Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen