Европыг хамгаалах шуурхай ажиллагааны шинэ төлөвлөгөөг АНУ баталлаа

Европыг хамгаалах шуурхай ажиллагааны шинэ төлөвлөгөөг АНУ баталлаа

 

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын зэвсэгт хүчин 25 жилийн хугацаанд анх удаагаа Европыг хамгаалах шуурхай ажиллагааны төлөвлөгөөг баталлаа. Энэ тухай Европ дахь НАТО-гийн Нэгдсэн зэвсэгт хүчний дээд ерөнхий командлагч, генерал Кертис Скапарротти мэдэгдэв.

Тэрбээр Европ дахь АНУ-ын зэвсэгт хүчний командлалыг мөн командалдаг юм.

Түүний хэлснээр "Америкийн танкууд Европын нутаг дэвсгэрт эргэн ирснээс гадна Америкийн F-15, F-22 сөнөөгч-бөмбөгдөгч онгоц Европын орон зайд давамгайллаа харуулах бол Европыг хүрээлж буй далай тэнгист АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний шуурхай анги нэгтгэлүүд ажиллаж байгаа” ажээ.

Кертис Скапарротти "Орос улс түнш байснаа эвлэршгүй сөрсөлдөгч болж хувирсан, учир нь тус улс дахин дэлхийд ноёлох гүрэн болохыг хичээх болсон” гэж дүгнэжээ.

Үүнтэй холбоотойгоор Европ дахь Америкийн Зэвсэгт хүчний командлал Оростой хамтран ажилладаг байснаа Оросыг тогтоон барихад шилжиж байна.

О.Барс

Эх сурвалж: МОНЦАМЭ

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen