Далай тэнгисийн сав газар яаж бүрдсэнийг тогтоохоор өрөмдлөгө хийж эхэлжээ

 

Хятад, АНУ, Франц, Итали, Норвеги, Япон, Энэтхэг зэрэг орны 33 эрдэмтэн Хонконгоос Америкийн далайн өрөмдлөгийн хөлөг онгоцонд сууж, Өмнөд Хятадын тэнгист олон улсын тэнгис далайг судлах төлөвлөгөөний 367-р удаагийн үүргийг гүйцэтгэн,далай тэнгист хийх хайгуул шинжилгээний ажлыг эхлүүлжээ.

Ийнхүү Хятадын эрдэмтдээр гол болгосон Өмнөд Хятадын тэнгист өрөмдлөг хийх гурав дахь удаагийн ажил албан ёсоор эхэлжээ. Энэ удаагийн Өмнөд Хятадын тэнгист өрөмдлөг хийх төлөвлөгөө нь Өмнөд Хятадын тэнгисийн умард нутгийн бараг 4000 метр гүн далайн ёроолд, 4 газрыг сонгон, доошоо 1000 гаруй метрийн гүнд өрөмдлөг хийж, "далай тэнгисийн сав газар хэрхэн яаж бүрэлдсэн тухай" нууцыг илрүүлэх зорилготой ажээ.

М.Баяр

Gereg.mn
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen