Хилийн цэргийг ирэх сарын 01-нд татан буулгана



Хил хамгаалах Ерөнхий газар дөрөвдүгээр сарын 1-нээс татан буугдана. Хилийн боомтын тухай хууль ирэх сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхлэх бөгөөд энэ өдрөөс Хил хамгаалах Ерөнхий газрын хилийн шалган нэтрүүлэх боомтын чиг үүргийг Иргэний шилжилт хөдөлгөөний газарт шилжүүлж байгаа юм байна.

Улсын хилээр нэвтрэх зорчигч, тээврийг хэрэгслийг шалган нэвтрүүлж бүртгэлийн нэгдсэн сан байгуулах, гадаад дахь дипломат төлөөлөгчийн газартай хамтран гадаад дахь монгол иргэдийн эрхийг хамгаалах, манай улсад зорчиж байгаа гадаадын иргэдийн хил нэвтэрснээс гарах хүртэлх хугацаанд хяналт тавих үүргийг хүлээх юм.

Мэргэжитнүүдийн хэлж буйгаар Хил хамгаалах Ерөнхий газар үндсэн чиг үүргээ алдсанаар татан буугдах хэмжээнд хүрсэн. Монгол Улсын зэвсэгт хүчин хил хамгаалах үүргийг хүлээж байгаа  болохоор үндсэн чиг үүргээ алдсанаар татан буугдахаас өөр ямар ч сонголт байхгүй гэж байна. Ийнхүү бодлого хийж байгаа бүтцийн өөрчлөлт нь хил хамгаалах байгууллагын хүчийг сулруулж байна гэсэн бол Засгийн газраас өөрөөр харж байна. Засгийн газрын хувьд Хилийн боомтын хуультай болж хэрэгжүүлснээр улсын хилийн нэгдсэн мэдээлэлтэй болж эдийн засагт сайнаар нөлөөлнө. Монгол хүний үнэлэмжийг нэмэгдүүлнэ хэмээн тайлбарлаж байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen